Конгод эболагийн тохиолдол 12 мянга, нас баралт 5,900 хүрэв
Конго улсад Бундибугёо вирусээр үүсдэг эболагийн дэгдэлт намдаагүй байна. Тэгвэл ДЭМБ тус халдварт өвчний зөвлөмжөө шинэчилжээ. Тодруулбал ДЭМБ баасан гарагт /2026.12.27/ мэдэгдэхдээ шинжлэх ухаан, ёс зүй, аюулгүй байдлын өндөр стандартыг хэвээр хадгалахын зэрэгцээ туршилтын шатанд байгаа вакцин, эмчилгээний аргуудын эмнэлзүйн туршилтыг эрчимжүүлэхийг уриалсан юм.
Мэдэгдэлд дурдсанаар, арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар Конгод эболагийн 12 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 5,900 хүн нас баржээ. Тус улс дахь аюулгүй байдлын нөхцөл байдал өвчний дэгдэлтийг хязгаарлахад саад учруулсан хэвээр байна. Конгод өрнөж буй иргэний дайны улмаас зарим бүс нутагт хүмүүнлэгийн тусламж хомс байгаа юм. Мөн зарим иргэд эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагууд руу халдаж буй нь нөхцөл байдлыг дордуулж байна.
Эх сурвалж: China Daily






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.