УЛС ТӨР

ТОЙМ: “Гол хөзөр”-үүд нь бие дааж, АН-ын хүчийг сулруулна

2020 оны сонгууль хаяанд ирлээ. 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентынхан нүдээ нээж, ард түмнээс сонгогддог гэдгээ одоо л ухаарч энд тэнд популизм хийж эхэлцгээв. Манай популистуудад сонгууль коронагаас илүү хүндээр тусаж унтуулахгүй байгаа.

Харин олигтой сөрөг хүчин байж чадаагүй АН ч зүгээр сууж чадахгүй байгаа нь ойлгомжтой. АН-ын шинэ генсек Ц.Баатархүү “АН хууччуулаа намдаа ирэх, нэгдэх”-ийг урьсан. Гэвч хууччуул дотор нь хэн багтаж байгаа вэ гэдэг сонин. Ямартай ч мандаж явах үед нь туг барилцаж явсан нөхөд нь эхнээсээ бие даахаа зарлаад, түүгээр ч зогсохгүй намтайгаа дайн зарлачихлаа. Өчигдөр /2020.04.25/ бие даах хүсэлтээ өгсөн СОНИРХОЛТОЙ хүмүүсийг тоймлон хүргэж байна.

-З.ЭНХБОЛД ХААНА НЭР ДЭВШИНЭ, Э.БАТ-ҮҮЛ ТЭНД ШАВАР ХААНА-

Хотын дарга асан Э.Бат-Үүл бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өчигдөр /2020.04.24/ өглөө. Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгддэг тэрээр энэ удаад АН-ынхаа эсрэг босох нь. Улмаар тэрээр АН-ыг сөнөөж, Ардчилалд аюул учруулж буй З.Энхболд тэргүүтэй хүмүүстэй дайтна гэв. “Миний намыг Ардчиллын эсрэг турхирч байгаа хүмүүстэй тэмцэхийн тулд бие дааж нэр дэвшихээс өөр аргагүй. З.Энхболд хаана нэр дэвшинэ, би тэнд очиж өрсөлдөнө” гэсэн юм. Тэр улстөрийн цоо шинэ нүүдэл хийх нь. Гэвч хүүгийнхээ хамт хууль, шүүхийн байгууллагын хаалга татаад завгүй яваа. Үүнийхээ хажуугаар улстөрийн сонгуульт ажилдаа идэвхийлэн орлоо.

-БҮТЭЭЛЦСЭН ХОНГИЛОО НУРААЛЦАХАА ЗАРЛАСАН Н.АЛТАНХУЯГ-

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр жил гаруй хугацаанд ажиллаж буугаад АН дотор эрс шинэчлэл хийнэ хэмээн намынхаа дарга С.Эрдэнэтэй нэг хэсэг үзэлцсэн. Мөн Ц.Элбэгдоржтой жийлцсэн. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. “МАНАН-гүй Монголын төлөө” хэмээн хаа нэг цахим орчинд гарч ирч уриалчхаад нам гүм болж байв. Саяхан намаасаа хөөгдсөнөө мэдсэн тэрээр, сөргүүлж улстөрийн шинэ нүүдэл хийнэ. Бие дааж нэр дэвшихээ зарлаж, аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгсөн сонин хүмүүсийн нэг болов.

Тэрээр “Уг нь манай АН их сайхан дүрэм журамтай байсан. Гэтэл одоо бүх зүйлээ уландаа гишгэчихсэн байна л даа. Би сонгуульд нэр дэвшье гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Шударга бусын хонгилыг би мэдэх учир нураалцмаар байна. Баян хоосны ялгаа дэндчихсэн. Дундаж давхрааныхныг босгоход гар бие оролцъё” гэлээ.

-Д.ДОРЖПҮРЭВ БИЕ ДААЖ НЭР ДЭВШИНЭ-

Харин Д.Доржпүрэвийн хувьд тэрээр Эрчим хүчний дэд сайдын албан тушаалыг хашиж байсан нэгэн бөгөөд, Төв аймгийн АН-ын даргын албан тушаалыг мөн хашиж байжээ. Тэрээр саяхан коронавирустэй тэмцэхэд зориулж хувиасаа 20 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд хандивласан билээ.

-АН-ЫН ДЭД ДАРГА Б.ДЭЛГЭРМААГИЙН ХАЧИРХАЛТАЙ НҮҮДЭЛ-

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа бие даан нэр дэвших шийдвэр гаргажээ. Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүргүүлсэн.

АН-ын үүсгэн байгуулагчдын нэг, тус намын анхны эмэгтэй генсек тэрбээр ийм нүүдэл хийж байгаа нь олны анхаарлыг хамгийн их татав. Чухам яагаад ийм нүүдэл хийх болсон талаарх янз бүрийн таамаг хөвөрч байна. Тэрээр намын даргаасаа мандат авч чадахгүйд хүрэв үү, дэнчингийн мөнгө хураалтыг үл хүлээн зөвшөөрөгсдийн нэг үү гэдэг нь сонин.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ззочиночин
ззочиночин

Эд яахав АН ын сонгуулийг элбэгдорж энхболд 2 голлон удирдаж байгаатай холбоотой дээр нэр дэвшигчид нь намын шалны алчуур болгож байгаа хурц магнай баасахнхүү ... ггээд л

Ардчилсан нам
Ардчилсан нам

2020 оны сонгууль МАН ялалт болох нь тодорхой боллоо. Эрдэнэ манай намыг сүйрүүллээ дээ.

Хүргэн Дэнзэн чинь хадам ААВАА
Хүргэн Дэнзэн чинь хадам ААВАА

ГОЛ ХӨЗРҮҮД БИШЭЭ!!!! ГОЛ ХУЛГАЙЧИД НЬ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ГЭР ХОРООЛОЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР, ЭЛЧИНГИЙН ГАЗАР ДАХЬ КАЗИНО ГЭЭД Л ГОЛ ХОРЛОН СҮЙТГЭГЧ НОВШНУУД НЬ ШҮҮДЭЭ

иргэд олон түмэн,
иргэд олон түмэн,

Энэ нам энэ сонгуульд инхээд хойтохоо уншуулваа хөөрхий

Tuuch baina barina tugal ch hariulna
Tuuch baina barina tugal ch hariulna

tsagaan tolgoid horongoor zugtaah arga ni bololtoi .

зочин
зочин

Одоогийн АН-ын дарга ,түүний тойрон хүрээлэгч нар л АН-ын лидерүүдэд таалагдахгүй байгаагаас л " барагдах илжиг байшин дотроосоо " гэгч юм болж байна даа хөөрхий. Ингээд АН улстөрийн давцангаас үүрд арчигдав аа. ум ма ни бад ми хум.

Зочин
Зочин

Энэ БАЛАЙНУУД ӨӨРСДИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДОО ВЭ...??? С.ЗОРИГИЙГ АЛСАН НЬ УЛСЫН БААТАР, ТЭГЭХЭЭР АЛУУЛСАН НЬ ТҮҮНЭЭС ДЭЭШ Л ХЭРГЭМ АВАХ БАЙХ ПАА

Зочин
Зочин

Хэн нэгнийгээ сонгогдоход нөлөө үзүүлэх эсэх нь юу юм бэ гэхээс гурав нь лав гарахгүй

монголчууд үйдах ёсгүй.
монголчууд үйдах ёсгүй.

энэ сэтгүүлч нэртэй юмнууд энэ хулгай луйварын этгээдүүдийг гол хөзөр гээд нэрлэчихсэн жаахан цагаан хар өнгөө ялгаж танидаг баймаар юм сэтгүүлч гуай.гол хөзөрүүд гэнэ шүү.хөзөрөө алддаа.худалч хулгайч луйварчид

Зочин
Зочин

delgermaa novsh ch u v dee kkk

Хүргэн Дэнзэнгийн ЭРЛЭГ
Хүргэн Дэнзэнгийн ЭРЛЭГ

chi yugaa meddeg nohor we ain

Ахмад
Ахмад

Доржпүрэв гэж 20 тэр бумын тёндёр хулгайлсан нөхөр ичэхгүй нэр дэвшээд ёстой цагаандаа гарсан луйварчид

Басан
Басан

Намын дэд дарга авгай бие даана гэдгийг юу гэж ойлгох вэ? АНУС нам ч балрах нь дээ.Баахан шаврын хаалт гарч ирлээ.

zochin
zochin
Reply to  Басан

tsagaan tolgoitoi uwgun odoo bolndoo bolno. ih hurald suuhch nas uldeegui bnshuudee

22222
22222

Odoo bolno delgermaa gishuun ch bailaa elcjin ch bailaa yu hiij giiguulsen yum bee tetgevertee suugaad

Зочин
Зочин

AН-нхан бие даагаад ч гарахгүй.

иргэн
иргэн

Зөв өө. Зөв. Залуучууддаа квотоо өгөөд өөрсдөө бие даахыг зөв гэж бодож байна......

Зочин
Зочин

Хоёр нам энэ мэтийн ХУЛГАЙЧ нараасаа хурдан салах нь ээ АН- д том боломж

Зочин
Зочин

Угаасаа итгэл үнэмшил, үзэл бодолгүй, зөвхөн албан тушаал, эрх ямба, мөнгөний төлөө амаа мэдэхгүй бархиралцаж явсан хархнууд намаа мөхөлд оруулчихаад хар толгойгоо бодоод гарч байгаа байхгүй юу

Зочин
Зочин

Horlon auitgegch nar. Uls oron ard tumend gai boldog novshnuud

Дондог
Дондог

Заза ахлах нар минь дээ сэтгэл маш их өвдөж байна.Та нар үнэхээр хувиа хичээсэн хүмүүс юмаа.

Шинэ хүн сонгоно.
Шинэ хүн сонгоно.

Эд нарын хэн нь ч гарсан ялгаагүй. Тийм учраас хэнийг нь ч сонгуульд сонгож болохгүй.Шинэ хүмүүсийг сонгоё.

Зочин
Зочин

С.Эрдэнэ даргыгаа өөрчилж дийлэхгүй хөгийн юм. АН үнэн ичмээр байна. Ямар их итгэж байсан нам билээ. Эрдэнээс бүгд айх гэж.

zochin
zochin

AN n Dorjpureb Delgermaa busad ni bugd hkereggyi Dorjpureb chi odoo khudal yrikhaa bolij uz ded saidaa , Delgermaa elchin said baikhdaa ulsiinkhaa telee hkiisen tailangaa ard khel

гийчин
гийчин

Үүнийг чухам ардчилал гэдэг ш. Маш зөв хувибар. МАН сэрүүн зүүдлээд сууж бай. МАНАН нурах нь ойртлоо. Муугүй хүмүүс гарна. Сонгуулийн үр дүнд МАНАН-ийн эвсэл бий болно

Сонгуулиа хойшлуул
Сонгуулиа хойшлуул

З.Энхболдын хаана нэр дэвшинэ тэдэнд бас дэвшинэ гэсэн хүн олон болохнээ.Их олон дайсан болж дээ төрд суугаад.АН нам одоо бүүр ёстой чанхуу болжээ

Зочин
Зочин

Эд нар юу дутлаа гэж хоолны шимтэйг идсэн тогоо руугаа нулимдаг байнаа ёстой ичиж амьдраасай Эргэж буцалтгүй тэр чигээрээ тонилох хэрэгтэй нүдний булаанууд..

Zochin
Zochin

Odoo ene humuus bolimoor yum aa. Yu hiisen gj dahij garahgeed baidag yum be. Shine zaluuchuudiid demjine

иргэд олон түмэн,
иргэд олон түмэн,

Энэ цагаан толгойт ингэж нэг суудлаар ч гэсэн намаа хорлож яах нь вэ?дээ,хүн зөнөнөө гэж хэцүү юмдаа

зочин
зочин

Идэж байсан хоолруугаа нулимдаг хулгайчуудад санал өгөх хүн байхгү ээ

Холбоотой мэдээ

Back to top button