Нийгмийн

М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хаслаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Түүнд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байна. Мөн эрх хасах ялыг нь хугацаатай хорих ялаа эдэлж дууссан цагаас нь эхэлж тооцохоор болжээ. Харин хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.

Шүүх хурал ийнхүү гурван өдөр үргэлжилж дууслаа. М.Энхсайханыг зах зээл дээр 75 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг 135 сая төгрөгөөр худалдан авч, албан ажилд ашигласан буюу төрд мөнгөн хохирол учруулсан гэж шүүх үзжээ.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханы:

- Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,

- “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тахианууд
Тахианууд
5 сар 7, 2020 15:30

Тахиа шг тархитай шүүгч нар юмаа..Ганц машины төлөө 4 жилүү ха ха...Энэ бтугайг идсэн гарууд цаана чинь тахиа шг орилолдоод бж л бна..Энэ дарга, ИХ-ын гишүүд гэд бүгд төриин мөнгө шаагчид бхшүү...

Зочин
Зочин
5 сар 8, 2020 07:37

Идчихлээ идчихлээ гэж шүүмжлэнэ шүүж яллахаар нь шүүлээ гэнэ....

Зочин
Зочин
5 сар 7, 2020 15:54

Энэ худлаа мэдээ байхаа арайч нэг машины үнийн зөрүүд ийм ял өгөхгүй байхаа үнийн зөрүүг төлүүлээд л....

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
5 сар 7, 2020 15:53

Энхсайхныг 75 саяийн машиныг 135 саяар авсан гэж 4 жил 6 сарйн ял оноож байгаа юмуу. Тэгвэл тэрбумаар нь идсэн УИХ-н гишүүдээ насаар нь хориг юмуу МАН-аа. Бас 7 саяар хөшиг авдаг сайд нараа яаж шийтгэ бол. Арай ч дэндүү хэлмэгдэл бишүү,МАН

батаа
батаа
5 сар 7, 2020 16:13

хориноо л гэсэн бол хорьдог л шүүх шүү
нэг хэрэг заав�##� олддог л

Зочин
Зочин
5 сар 7, 2020 16:18

arai dendnee mashinaas bolj 4 jil baihdaa yahavdee. hurelsukhiin zahialgaar shuuhee boliocheee!!!!!!!

Battulga.Khaltmaa
Battulga.Khaltmaa
5 сар 7, 2020 16:39

Энэ хүн Эрдэнэс Таван толгойг хятадад өгөх гээд гүйж байсан.Тэр бүү хэл Монгол улс олон улсын жишгээр хятад хороолол бүр хятад дүүрэгтэй болох ёстой гээд 2006 онд хуцаад явж байсан.Энэ эрлийз гөлөгийг �##�ж байж л санаа амарна шүү ахан дүүс м

Zochin
Zochin
5 сар 7, 2020 18:13

Yamar baga yal ugdug yum be.Eh ornoo zarsan hun 4 hun jil avaad baival bugdl zarna.urvana.Shuuh dutuu yallasan bna

Зочин
Зочин
5 сар 7, 2020 16:53

БАТТУЛГА МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ ДУУСАХ БОЛООГҮЙ ГЭВЧ ӨӨРӨӨ АРААС НЬ ЯВНА ЯВУУЛАХ Ч БОЛНО МОНГОЛЧУУД ТУСГААР ТОГТНОЛ ЭРХ ЧӨЛӨӨНИЙХӨӨ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЧАДНА АА

Zochin
Zochin
5 сар 7, 2020 18:07
Reply to  Зочин

Naad zuil angi.busad ulsad uchruulsan hor hohirliig ni unshij medehgui bol chimeeguil bai.
Yachij bodson iim mungunuus bolj ugsun 4jil bish shuudee.

Зочин
Зочин
5 сар 7, 2020 17:51

Yooyy .suuldee uur horih shaltag no bhgui bolhoor iimhen uman der horih yal onooj bgaa shuugchid hudaldagdsan huurhidu

Зочин
Зочин
5 сар 7, 2020 18:43

БАТТУЛГА ХУВИЙН ШҮҮХТЭЙ БОЛЖ АР НЬ ЮУ БАЙГАА БОЛ

зочин
зочин
5 сар 7, 2020 20:09

энхсайхан монголын тагнуулыг 96 онд анх самарч , импорт ,экспордын татварыг тэглэж ,60 жил босгосон үйлдвэрүүд төмрийн хогд урагшаа гарч ,монгол аж үйлдвэрийн орноос,экспордын орон болж ,тагнуулын байгуулага ,дээрэмчидээр дүүрсэн

Бор
Бор
5 сар 7, 2020 20:40

Энэ мэдээлэл худлаа байлгүй бүхэл бүтэн хятадын хөрөнгө оруул�##�тай хөшөөтийн уурхайд төсвийн хөрөнгөөр агаарын цахилгаан дамжуулах шугам Хятад улсаас татаад өгч байгаа улс төрчидөө хариуцлага тооцоочээ төсвийн хөрөнгө оруул�##�т 21 тэрбум төг

Irgen
Irgen
5 сар 7, 2020 21:06

Mongoliin shuuhed shudraga shuugch gej unendee alga yalzarch duussan bna hen negnii tald shuudeg zorig agsanii ami nasnii hereg bna yaj shuuj bgaa yamarch teneg hun oilgono shuu elbegdorj hurts geh metiin humuus ard tumniig yadarsan 2 hun

зочин
зочин
5 сар 7, 2020 22:24

Энхсайханд улс төр ер нь зохиогүй шүү. Азгүй тахиа

Зочин
Зочин
5 сар 8, 2020 00:12

Sayn bayna. Нөгөө БАТХҮҮГЭЭС улс мөнгөө авсан уу?

Bathurel
Bathurel
5 сар 8, 2020 22:24

Нүүрс шороо болно дэлхий нүрснээс татг�##�змж бн гээд л хүзүүгүй нөхөртэй нийлээд л тархи угааж байсан гэтэл улсын төсөвт шороо болох нүүрс нь нэг их наяд төгрөг төлөж ионголчууд 1072 хувьцаа эхний 90д мянга авах гэж бн.

Холбоотой мэдээ

Back to top button