Нийгмийн

В.Мөнхдаваа: Нэг ч болтугай өрхийг элэг бүтэн үлдээсэндээ баярлаж байна

Энэ сарын 23-ны өдөр өсвөр насны охин усанд живж амиа хорлохоор завдаж байсныг Цагдаагийн ерөнхий газрын  Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа таслан зогсоосон байна.  2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын  Хэвлэл мэдээллиийн төвийн алба хаагч нар  ээлжит мэдээ мэдээллээ бэлтгээд явж байхад,  нэг охин гүнзгий ус хаана байна, би үхмээр байна гэж орилоод гол руу гүйж байсан юм.

Тэгээд тэр охиныг замд нь зогсоогоод машиндаа суулгаж харъяа цагдаагийн газарт нь хүлээлгэж өгсөн.  Өсвөр насны охины амь насыг аварсан цагдаагийн алба хаагчтай товч ярилцлаа. 

Таныг амь насыг нь аврахаар очиход ямар байдалтай байсан бэ? Охин архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан болов уу? Ийм үйлдэл хийх болсон учир шалтгааныг асуусан уу?

Тийм бага зэрэг архи үнэртэж байсан. Тухайн үед охиныг машиндаа суулгаад тайвшруулахыг хичээсэн. Харин тэр охин "Би ганцаараа, надад хэн ч байхгүй. Зүгээр намайг машинаасаа буулгаад өгөөч би үхмээр байна" гээд уйлаад байсан. Удалгүй Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн алаг машин ирж охиныг аваад явсан. Өсвөр насны хүүхдүүд бага зэрэг эмзэг байдаг. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэндээ гомдоод заримдаа буруу алхам хийх тохиолдлууд байдаг.

Та тэр үед та яг албан үүргээ гүйцэтгээд ажлаа хийж явсан гэсэн. Ажлаа амжуулж чадсан уу?

Тийм. Манай Хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор маш олон мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэдэг. Мэдээж ажил бага зэрэг саатсан. Гэхдээ бид иргэдийн амар тайван, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн улс. Хэн нэгний амийг аварлаа гээд хөөрөхдөө бус нэг ч болов өрх элэг бүтэн амар тайван байх боломжтой болсонд баярлаж байна.

Та цагдаагийн байгууллагад хэр удаан ажилласан бэ? Иймэрхүү үйлдэлтэй хэр таарч байв?

Би цагдаагийн байгууллагад ажиллаад 12 жил болж байна. Мэдээж иймэрхүү үйлдэлтэй тааралгүй л яах вэ. Тэр болгонд хүлээсэн үүргийнхээ дагуу зохих арга хэмжээг авч ажилладаг. Бид амиа хорлохыг завдсан гэх охины талаар тодруулахаар холбогдох байгууллагаас лавласан юм.

2020 оны 06 дугаар сарын 23 ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 17 настай охин бусадтай маргалдаж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живж амиа хорлох завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагч таслан зогсоосон бөгөөд охиныг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн гэсэн юм. Эрдэнэт хүний амь насыг аварсан эрхэм алба хаагч танд баяр хүргэж байна. 

Эх сурвалж: ЦЕГ /www.etoim.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button