УЛС ТӨР

С.Эрдэнэ: Чин сэтгэлээсээ хүлцэл өчье

Өнөөдөр /2020.06.25/ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дүн гарсантай холбогдуулан олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэрбээр намын даргын үүргийг сайн гүйцэтгэж чадаагүй, намдаа ялалт авчраагүй шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгч байна.

С.Эрдэнэ, “Энэ удаагийн сонгууль сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгох хэрэгтэйг харууллаа. МАН нийт сонгогчдын 50 хувь хүрээгүй саналыг авсан хэр нь ээ 62 мандатын эзэн болж байна. Үүнд сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж бид үзсэн.

Надад алдаа оноо олон байсан. Нөхөдтэйгөө зөвшилцөж олон шийдвэр гаргасны дотор ч алдаа оноотой нь цөөнгүй. Эдгээрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчтэй нэг баг болж ажиллаж чадаагүй нь том боломжийг алдсан хэрэг гэж үзэж байна.

Сонгогчдынхоо итгэлийг авч чадаагүй явдал бол том зөрчил. Нийт сонгогчдоосоо  саналыг нь авч чадаагүйдээ чин сэтгэлээс хүлцэл өчиж байна.

Бид аль нэг зүйл рүү буруугаа чихэхийг урьтал болгохгүй байна. Цаашид олонхын итгэлийг авахын тулд ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Ингээд намын даргын тамгыг Ц.Туваанд шилжүүлж байна. Түүнийг цаашид үндсэн дүрмийн дагуу намын даргын түр үүргийг сайн гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Г.САНЧИРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-25 18:54

Паа.... Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.... Туваан Эрдэний суганы үс гэдэгийг хүн болгон л мэднэ... Ийм жүжиг байна гэжүүү... Намын тамга, ажилаа Н.Алтанхуягт хүлээлгэж өг тэр нь харин шудрага болно...

Иргэн
Иргэн
2020-06-25 20:41

ёстой үнэн үг. Туваан бол чадахгүй.

Зочин
Зочин
2020-06-25 22:01

ард түмэн чамайг болон хулгайч гөлөөн харцтай Зи,чамайг дагаж д�##�даганадаг хар хошного Эрдэнэбат бас бус пялдагууд нарт чинь шудрага сайхан дүн тавилаа даа

Зочин
Зочин
2020-06-26 12:39

Эр хүн.

Зочин
Зочин
2020-06-26 17:02

Намын ажилаа Алтанхуягт өгсөн бол итгэх байлаа

Зочин
Зочин
2020-06-28 11:44

Heden horoon darga chin hudaldagdsan erdene dargadaa durguu gomdson hvmvvs baidag ym bnalee ene ger bvlig neg unahad zvgeer gedeg ym

Холбоотой мэдээ

Back to top button