Нийгмийн

Баян-Өлгийд залуус маргалдсаны улмаас нэгнийхээ хоолой, уушгинд хутгалжээ

Өнгөрөгч зургадугаар сарын 24-нд буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын шөнө танхайрснаас үүдэлтэй бүлэг зодоон болжээ. Тодруулбал, эл өдрийн шөнийн 03.00-04.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллагад "Хүн хутгалуулж бэртсэн” хэмээх дуудлага ирсэн аж.

Дуудлагын дагуу очиход иргэн Н.Е нь Ж-гийн хоолой болон, уушгин тус газарт нь хутгалж, ноцтой бэртэл учруулсан байна. Өдгөө цагдаагийн байгууллагаас Н.Е-г саатуулан, шалгалтын ажиллагааг хийж байгаа гэв.

Хохирогч Ж-д тус аймгаас сонгогдсон Б.Бейсэн эмч хагалгааг хийжээ. Тэрээр биеийн байдал хүнд Улаанбаатар хотыг зорьсон гэх мэдээлэл байна.

Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар эл хэрэг нь сонгуулийн дүнтэй хамааралгүй, хувийн өш хонзонгоос болсон гэх. Хутгалуулсан залуу Ж зодооныг эхлүүлж, Н.Е-гийн 4 шүдийг хугалаад, автомашиных нь цонхыг хагалж танхайрсан гэв. Улмаар уур нь хүрсэн Н.Е, хохирогч Ж-г хутгалсан аж. Иргэн Ж фитнессээр хичээллэдэг, өндөр нуруутай биерхэг залуу бол, иргэн Н.Е нь пауэрлифтингийн 2017, 2019 оны аварга гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэзочинрээ
нэзочинрээ
2020-06-29 11:58

ман намынханы өнөө бузар булай нь эхэлж байнаа маныханы муу юмнь энгэж эхэлдэг танхайрч хүн �##�ж эхэлдэг.өмнөхөө чг давтахнээ

Халх
Халх
2020-06-29 22:53

Тэнэг Хасагууд ха ха

Зочин
Зочин
2020-06-30 07:51

Золбин ардчил�##�ын бас нэг сүүдэр. Энэ гайтай ардчил�##�аас болж хичнээн мянган хүн үхэж үрэгдэв ээ.

эрлэгийн гэрчЗочин
эрлэгийн гэрчЗочин
2020-06-30 07:55

Сайн ш�##�га наад хоёрын чинь дунд яс хаясан хүн нь ардчилсан намын хулгайч л байгаа. Зориуд МАн-г муухай харагдуулах гэж зохион байгуул�##�ттай хийдэг хятад санаатай эрлийзүүдээс нэг мөсөн с�##�ах цаг болсон баймаар юм.

Зочин
Зочин
2020-06-30 23:40

Б�##�мадаар танхайрчээ Юун хүнд гэмтээгээ вэ бие биенээ харамсмаар юм Хайран бие эрхтэн

Зочин
Зочин
2020-06-30 23:47

Тамирчин бөх энэ тэр бол нэгнийгээ дэмий тэнэтэл цохиж зодолддог юм билээ Нүд сох чих тас шүд хуга энд тэндгүй булдруу Бие биендээ нөхөж баршгүй хохирол учруулсанд харамсаж байна

Холбоотой мэдээ

Back to top button