Нийгмийн

ТЭРСЛҮҮ ҮГ: Хаясан хогоо цэвэрлэж чадахгүй бол БИТГИЙ ЗУГААЛ

Зургаан сар хэдийн хэвийж, долоон сар айлчлан ирлээ. Үүнийг дагаад аялал зугаалга, амралтын өдрүүд айсуй. Манайхан ч яах вэ нийтээрээ сайхан аялаад, амрахдаа тун гарамгай ард түмэн гэж хэлж болохуйц. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хүмүүсийн аялал жуулчлалтай холбоотой зураг, бичлэгүүд эхнээсээ байршиж эхэлсэн нь үүний баталгаа гэлтэй. Гэвч нэг л асуудал байгаа нь амралт зугаалгын дараагаас тухайн газруудад хог хаягдал ихээхэн үүсэж, нөгөө л хогны асуудал эрхгүй хөндөгдөнө. Амарч зугаалсан газар бүртээ уусан архи, шар айрагны шил, хог хаягдлаа ичих ч үгүй үлдээгээд явах ОРК хэмээх тодорхойлолттой хүмүүс олонтаа. Талархууштай нь тэдгээр хүмүүс хумигдаж, тарьсан хогоо түүдэг хүмүүс олширч буй нь сайхан.

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд жирийн иргэдээс эхлүүлээд урлаг, соёл, спортын төлөөлөл бүхий эрхмүүд уг аянд нэгдэцгээж, сошиал ертөнцөд шинэ давлагааг үүсгээд буй.

Сошиал ертөнц эрчийг авсан өнөө үед ард иргэдийн мэдлэг мэдээлэл бус сэтгэл дутагдсанаас хог хаягдал үүсэх нь элбэг болсон. Тиймээс амралт, аялал зугаалгын эдгээр өдрүүдэд иргэд амарч буй газрынхаа ойр орчмын хогийг цэвэрлэх, үгүй дээ “шинэ хаягдал” үүсэхээс сэргийлж чадвал тус аяны гол нөлөөллийн ажил биеллээ олох билээ.

Зөвхөн хог хаягдал гэлтгүй хөдөө хээр ил задгай бие засахгүй байснаар хөрсний бохирдол үүсэх, мөн халдварт өвчнийг дэгдээхгүй байхаас сэргийлж чадна.

Хогийг та, би, бид бүгд хаяхгүй байж чадна. Мэдлэг бус сэтгэл дутсанаас хог үүсдэг юм шүү. Хэрэв хогоо авч явж чадахгүй бол БИТГИЙ ЗУГААЛ. “Нийслэл хот хогийн цэг биш” гэдгийг олон хүн ухаарч зугаалаасай билээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Awch yvd uuj ideed bolson yum chini end tend hogo hayahgui bgaach butsaagd hogiin sawand hj bolno do

Зочин
Зочин

Unenshdee hogoo daraa n tseverleed avj yaj chadku bol tegeel ayalsnii heregguishd

Back to top button