Нийгмийн

Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.

Шүүгдэгч Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө нь 3 удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзэж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжилж түр завсарлалаад байгаа юм. Шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.03/ 09.00 цагт үргэлжилнэ.

Харин Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020.05.15-ны өдөр хүлээн авсан. Улмаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаан 2020.07.02-ны өдрийн 11:00 цагт эхэлсэн.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс өмнө нь шүүх хуралдаан 2 удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанд дахин шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь уг хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагч нараас татгалзах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хуралдаан даргалагч шүүгч хянаад, улсын яллагч нарыг өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж, маргааш хүртэл завсарлалаа. Шүүх хуралдаан өнөөдөр /9.00/ цагт үргэлжилнэ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-07-03 10:53

УИХ.БҮРЭН ЭРХЭД ХАЛДАХ НЬ БУРУУ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙД ШҮҮХ ЭЛБЭГДОРЖИД ҮЙЛЧИЛДЭГГҮЙ МѲРТЛЛѲѲ ЭРДЭНЭБАТ РУУ ЯАГААД УУЛГАЛААД БАЙНА

Зочин
Зочин
2020-07-03 11:29

з�##�уугаараа улс төрийн үхдэл болсон эрдэнэбат засрахааргүй нөхөр дөө

Зочин
Зочин
2020-07-05 07:42

Huil bus zvil hisen bol shitgej yalin ogohn zow ed narig uls orno zarj id gej songoogvi

Холбоотой мэдээ

Back to top button