ДЭЛХИЙ

Хамгийн өндөр цамхгийн төслийг зогсоожээ

Их Британийн Лондон хотын дарга Садик Хан маргаан дагуулсан “Tulip” цамхгийн төлөвлөгөөг зогсоожээ.

С.Ханы мэдэгдсэнээр, цамхгийн барилга загварын стандарт өндөр түвшний стандартын шаардлага хангаагүй бөгөөд Лондон хотын дүр төрх,  хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.

305 метр өндөр тэнгэр баганадсан барилгын төслийг тус хотын эрх баригчид дөрвөн сарын өмнө нь баталж байжээ. Уг барилга баригдвал Баруун Европт өндрөөрөө Лондон хотын “Shard” цамхгийн дараа хоёрдугаарт орох юм.

“Tulip” цамхгийн зураг төслийг Их Британийн алдарт архитекторч Норман Фостерын “Foster and Partners” архитектурын товчоо гаргасан байна.

Төслийн багийнхны хэлж байгаагаар, уг төслийг хэрэгжүүлсээр жилд 1.2 сая жуулчин татах бөгөөд 2045 он гэхэд Лондон хотын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар оруулна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button