ДЭЛХИЙ

Иран Хятадаас хоёр сая жуулчин авахаар төлөвлөжээ

Ираны засгийн газраас энэ долдугаар сард Хятадын жуулчдыг аль болох их хэмжээгээр татахаар төлөвлөжээ. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хориг сэргэснээс үүдэн, эдийн засагт нь дарамт учирч буйн эсрэг Ираны эрх баригчдын авч буй арга хэмжээнүүдийн нэг аж. Ираны аялал жуулчлалын агентлагаас мэдээлснээр, энэ онд Хятадаас нийтдээ хоёр сая жуулчин авах зорилт тавьжээ. Иранд өнгөрсөн онд ердөө 52 мянган хятад жуулчин ирсэн байна.

Хятад нь жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг төдийгүй өнгөрсөн онд гэхэд хятад иргэд 233 тэрбум фунт-стерлингийг гадаад аялалд зарцуулжээ. Гэтэл Хятадын 1.4 тэрбум гаруй хүн амын ердөө есөн хувь нь гадаад паспорттай  аж.

АНУ-ын эдийн засгийн хориг сэргэснээс үүдэн Ираны эдийн засаг энэ онд зургаан хувиар хумигдах урьдчилсан төлвийг Олон улсын валютын сан гаргажээ. Иран нь газрын тосны экспортын орлогоос ихээхэн хамааралтай бөгөөд эдийн засгаа тэлэхийн тулд бусад салбараа хөгжүүлэхийг хичээж буй юм.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button