ДЭЛХИЙ

Трампын зөвлөх агсныг нийгмийн сүлжээ ашиглахыг шүүхээс хориглов

Холбооны шүүх өнгөрсөн Мягмар гариг (2019.07.16)-т АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх асан Рожер Стоуныг фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Дүүргийн шүүгч Эми Берман Жексон түүнийг шүүх хурал хүртэл батлан даалтад гарах нөхцөлийг зөрчсөн хэмээн үзэж, батлан даалтаар гаргах шийдвэрээ цуцалж байсан удаатай аж.

Трампын зөвлөх асан тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон шүүх хурал дээр инстаграмд байршуулсан зургийнхаа талаар тайлбар өгчээ. Стоуныг Флорида муж улсын Форт-Лодердейл хотод өнгөрсөн нэгдүгээр сард баривчилжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр оросуудтай холбоотой байсан гэх хэрэгт Трампыг буруутган, мөрдөн шалгаж байсан тусгай прокурор Роберт Мюллер нь Рожер Стоуныг Трампын өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй баримт бичгүүдийг "Викиликс" сайтаас хакеруудаар хулгайлуулахыг оролдсон гэж буруутгасан байна.

Трампын зөвлөх асанд шүүхээс олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулаад, шүүхийн үйл ажиллагаа дуустал АНУ-ыг орхин явахыг хоригложээ. Түүнд холбогдох шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 5-ны өдөр төлөвлөгдсөн аж.

Рожер Стоун нь Трампад холбогдох хэрэгт холбогдсон 34 хүний нэг юм. АНУ-ын Ерөнхийлөгчид холбогдох хэрэгт холбоотой ихэнх хүмүүс ял шийтгэл эдэлсэн билээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button