УЛС ТӨР

Авилгач, ажил хийдэггүй, бүлэглэлүүдэд үйлчлэгсдэд албан тушаал өгөгч У.Хүрэлсүх ичиг ичиг

Бид нийтлэлийн бодлогын хүрээнд ердөө хоёр хоногийн өмнө “Амьгүй” ТАЗ-өө чангалж, агентлагийн дарга нараа СОРЧИЛЖ сонгоорой, МАН-ын лидерүүд ээ” нэртэй нийтлэл бичиж, томилгоогоо зөв хийхийг уриалж байв.

Учир нь, МАН-ын дарга тэргүүтнүүд УИХ-д нэр дэвшээгүй, намдаа их мөнгө гаргасан, мөнхүү өөрсдийн үгээр удирдаж болох мөлгөр хүмүүсээ сонгоод сайд, дэд сайдын суудлуудыг хэдийнэ өгчихсөн.

Тиймээс ч агентлагийн дарга нараар жинхэнэ ажил явуулдаг, тархи нь гүйдэг, супер менежмент хийчихдэг хүмүүсээ сонговол Засгийн газар гялгар харагдах боломжтой гэсэн санааг дэвшүүлж байв.

Гэтэл өчигдрийн /2020.07.22/ Засгийн газрын хуралдаанаар хийсэн томилгоонууд олон нийтийг жинхэнэ гонсойлгов.

Ерөөс Засгийн газрын хийсэн томилгоог харахад, шинэ юм байхгүй. Хуучин ажиллаж байсан, бүтээгч бус, ордны өрөө хэсээд явдаг хэдэн бүлэглэлүүдийн төлөөллийнхөө албан тушаалыг хооронд нь сэлгэхчээ аядав.

-ДАРГЫН СЭНТИЙГЭЭС ХОЦОРДОГГҮЙ Д.ЗАГДЖАВ-

Д.Загджавыг ШШГЕГ-ын даргаар томилов. Энэ удаагийн албан тушаалын томилгооны бялуунаас тэр хоцорсонгүй. Д.Загджавт Монголын төр өртэй юу, МАН өртэй юу. Албан тушаалд мөнхийн татаастайгаар шургаж ирлээ. Өмнөх засагт Уул уурхайн хүнд үйлдвэрийн дэд сайд, шинэ засагт ШШЕГ-ын дарга. Тэр хуулийн байгууллагад хоёрхон жил ажилласан намтартай.

МАН ялах бүртээ Д.Загджавт албан тушаал өгч ирсэн. “Нам төрдөө олон жил зүтгэсэн хүн тул албан тушаал өгөхгүй бол  горьгүй нь” гэж үглүүлсээр дэд сайдын сэнтийд заларсан хүн бол Г.Загджав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дэд сайдаар очсоноосоо хойш түүнд хийж гийгүүлсэн ажил ховор.

Төрийн ордонд сайд, дарга нарын өрөө хэсээд эсвэл “Сод Монгол”-ын оффисоор маш ихээр үзэгддэг. Товчоор бол Ц.Анандбазарын хүн гэгддэг. Нэг том цүнх сугавчилсан сүрхий даргын дүртэй. Гэвч юу ч хийдэггүй хирнээ асар их эрх ашигтай, эрх мэдэлтэй.

-ХАМГИЙН ИХ ОРЛОГО ОЛСОН ДЭД САЙДААР ЦОЛЛУУЛЖ АСАН Т.ГАНТУЛГА МХЕГ-ЫН ДАРГА БОЛОВ-

Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулга Н.Цагаанхүүгийн оронд МХЕГ-ын даргын суудалд очив. Шуудхан хэлэхэд түүнийг Ж.Бадамжунайгийн хүн гэдэг. Ерөнхийлөгч, Ж.Бадамжунай хоёрыг холбогч гол гүүр нь болдог.

Дэд сайдаар ажиллаж байхдаа хамгийн их орлого олсон сайдаар нэрлэгдэж байв.

Түүх нийгмийн багшаас эхлээд Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD болтлоо сурч амжжээ. Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагчаас ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр хувийн компанийн гүйцэтгэх захирлаас улс төрд орж ирсэн. 2000 онд улс төрд орж ирсэн цагаасаа МАН-ын албан тушаалын бялуунаас мөн л хоцроогүй нэгэн.

-У.ХҮРЭЛСҮХ УЛСТӨРИЙН ЗӨВЛӨХ Б.ЦЭНГЭЛЭЭ ТӨБЗГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙД ЗАЛАВ-

У.Хүрэлсүх өөрийн тойрон хүрээлэгчдээ мөнхийн албан тушаалтай байлгадаг. Түүний нэг нь Б.Цэнгэл. Тэрээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар суусан. Улмаар 2019 онд ажлаа өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр томилогдсон.

Одоо тэр дараагийн албан тушаалын бялуугаа хүртэж ТӨБЗГ-ын даргаар томилогджээ. Б.Цэнгэл нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дотнын найз.

НИТХ-ын зохион байгуулагчаас УИХ-д нэр дэвших хүртлээ юу эсийг үзсэн гэхэв. Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, Гаалийн Ерөнхий газрын дарга зэрэг төрийн албаны сор болсон суудалд заларсаар ирсэн билээ.

-Н.ЦАГААНХҮҮ ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГЫН СУУДАЛД ЗАЛАРНА-

Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулга ийнхүү Н.Цагаанхүүгийн оронд МХЕГ-ын даргын суудал очсон тул Н.Цагаанхүүг У.Хүрэлсүхийн засгийн газар ямар албан тушаал руу “татах вэ” гэдэг асуулт одоо яригдана. Нөгөө талд ЗГХЭГ-ын дэд даргын ажлаа М.Баярмагнай өгч, одоо Т.Гантулгын оронд Эрчим хүчний дэд сайдын суудалд суугаад буй. Тэгэхээр Н.Цагаанхүүг М.Баярмагнайн оронд буюу ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоно гэсэн мэдээлэл байгаа юм.

МХЕГ-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан оймсондоо 10 мянган ам.доллар нууж байгаад АТГ-ынханд “гардуулсан”.

Энэ үед тус газрыг Н.Цагаанхүү удирдаж байсан ч, хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцроогүй. Хамар доороос нь авлигачид төрж, үржиж буй асуудлын гална Н.Цагаанхүү “Чимээгүй үлдсэн” билээ.

-У.ХҮРЭЛСҮХ НАСАН БАГЫН НАЙЗ Х.ХЭРЛЭНГЭЭР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УДИРДУУЛАХ УУ-

У.Хүрэлсүхийн мөнхийн татаасуудын нэг Х.Хэрлэн. Тэд насан багын найзууд. 2017 онд Засгийн газрын шинэ тэргүүнээр сонгогдонгуутаа АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг томилсон. Тухайн үедээ түүний нэр Эрдэнэт үйлдвэрээс эхлээд хэд хэдэн газарт томилогдох сураг гарч байсан ч АМГТГ-т очсон.

Харин эл шуум өнөөгийн томилгооны үеэр дахин гарч ирэв.

Түүний хувьд кадастрын Х.Хэрлэн гэдгээрээ уул уурхайн салбарынхан дундаа танигдсан. Кадастрын алба байгуулагдсан цагаас эхэлж ажиллаж, даргын суудал руу өгссөн гэдэг.


Ерөнхийдөө албан тушаалын бялууг жигдхэн хуваарилж хэн хэнд нь өрөө төлж, гомдоохгүй гэсэн томилгоо явагдав. Үүнд мэргэшсэн мэргэжлийн байх нь огт падлийгүй. Тиймээс хооронд нь сайхан гэгч хольж, сольж ээлж дараалан Монгол төрийг сандайлуулж буй юм. У.Хүрэлсүх ЖДҮ-чдийг, бизнесийн бүлэглэлүүдийн төлөөллийг албан тушаалд томилохгүй гэж хатуу хэлж байсан. Сайд нарын томилгоогоо овоо гайгүй хийчихсэн. Харин агентлагуудын дарга нар дээр тэр жинхэнэ хувийн тоглолт хийж, томоохон бизнесийн бүлэглэлүүдийн төлөөллүүдийг албан тушаалд тахин залав.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амар болж дэ, сонгон шалгаруулалт ч байхаа больжээ. Хуулиудаа хvчингvй болгоод, ТАЗ-аа татан буулгаад, хааны зарлигтай болвол таарна

Иргэн
Иргэн

хүрэлсүхийн үнэн нүүр царай. Ард түмэн ч сайхан хулхидуулсан одоо энэ засаг удахгүй байхаа

Хариулт
Хариулт

Бусад нь яах бэ.Одоо цагт огт хэрэггүй соёлын яам гэгчийг 78 хүнийг хооллохоор зохион байгууллаа.Үзэгч үгүй наадам ,үзэгч үгүй үзвэрүүд,соёлын яамтай яамгүй биеэ даагаад өөрийгөө авч яваа телевизүүдэд соелын яам хэрэггүй.

Хариулт
Хариулт
Reply to  Хариулт

Төр нь данхайж түмэн олон нь ядуурч байхад дэд сайдаа цөөлөхийн оронд дэмий соёлийн яам байгууллаа лаа

Иргэн
Иргэн

Монголын төр бүүр сонин болчихлоо.Социализмын үед л жинхэнэ судалгаагаар боловсрол, мэргэжлээр нь зөв хувиарлалтаар албан тушаалд томилдог байжээ. Одоо хэн мөнгө өгсөнд эсвэл найз нөхдөд тал засдаг болж дээ.

Зочин
Зочин

Tomilgoo olon hund taalagdahgui baina.

asasas
asasas

aguu avilgach hulgaich nariin l naiz shuudee ene hurelsuh

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
Reply to  asasas

ийм ээ. Яг үнэн. оп хулхидагч уу? топын топ хулхидагч уу?Ямартай ч хулхи цолтон гэгдэг эр махан нүүрээрээ ил гар ирлээ

зочин
зочин

Ийм гөлөн ажил хийх байсан юм бол хэрэггүй л сонгож!!!!!!!

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
Reply to  зочин

Энэ хүн төрийг төвшитгөөд явах хэрний мэлэг,боловсрол,хүн ёсны ноён нуруу байхгүй ээ. Болохгүй гээд ахмадууд зөндөөл хэлсэн. Нөхөрсөг зөвлөгөөгч хармгүй өгсөн. Тэр амь насаа ч хайрлахгүй эрх мэдэлд хүрэхийн төлөө зүтгэхээ тухагласаан

Zochin
Zochin

Uul ni selemtiigee ih demjsiimsen odoo ongorsoon. Yu hiih ni todorhoigu bhad yu hiij bsn ni todorhoi bolchihson garuud ih garch irj bgaan bna. Gehdee l eoriin muuhai cag irj bgaan bna.

зочин
зочин

Нэртэйгээр нь ЭМЯ ыг татан буулгачихаач дээ тэгэд Хүрэлсүх өөрөө учрыг нь олно биз

zochin
zochin

Одоо нэгэнт сонгосон бандан тас хохь чинь

Хан-Уул
Хан-Уул

Загджав гэж хулгайч, сонгуулиар тог тасалж байж луйвардаж их хуралд анх гарч байсан. Хан-Уулын газрыг зарж баяжсан нөхөр

Зочин
Зочин

Хүрэлсүх худалаа дүр эсэгсэн новш юмаа

Зочин
Зочин

Новшийн бнаа хэлэх үг алга Хүрэлсүхээ

zochin
zochin

ingej bj nam dotoroo hagarah vii

Зочин
Зочин
Reply to  zochin

Terch uje ehlesen baih oo

Зочин
Зочин

шшш ийм ядарцан юмнууд өөрсдөөсөө ичдэггүй нь гайхалтай

зочин
зочин

МАН БОЛОВСОН ХҮЧНИЙ ДУТАГДАЛ ХЯМРАЛД ОРЖЭЭ

ИргэнЗочинИргэн
ИргэнЗочинИргэн

Хүрэлсүхээ ичээч хамгийн сайн ажилласан Саулe сайдыг мөнгөгүй гэж орхив уу? Шудрага ёс чинь хаана бна. Намын дарга чи юу Баттулга уу?

Зочин
Зочин

Энэ Гантулга гээд олон авгайтай авилгач нөхөр одоо болиосой залуу авгай гээд Ганцэцэг гээд юу ч мэдэхгүй чөтгөр шиг хүүхнийг ЭМЯ нд газрын дарга ЭМХТ д даргаар тавиад нөгөөдөх нь сайд нарт хов зөөхөөс өөр ажил хийж мэдэхгүй онигоо болоод ба

Монгол
Монгол

Загджав ШШГЕГ-ын дарга, хүү нь З.Мэнбаяр ХХААҮ-ийн сайд. Нэгийг нь нөгөөгөөр нь буйр сэлгээд Хүрэлсүхийн менежмент ч дээ

Zochin
Zochin

Shar semjilsen Tsagaankhuu novshiig buur zailuulaach. Ajil hiij chadahgui, ajlaa hovoor hiij hob hootsoldoj yavdag hun muutai hoshin gardaa. MXEG iin Munkhtogtokh gej har huuhen Gantulga gej bas neg hugshin huuhnii dund yavaldsan gar daa

Зочин
Зочин

Хүн болгонд таалагдах албагүй У.Хүрэлсүх хийх ёстой ажлаа хийж байна Юунаасаа ичдэг юм

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
Reply to  Зочин

Тийм дээ. Ичих нүүргүй цүнх баригчид лХүрэлсүхийг хөөргөдөж унаж байгаа юм. Хүрэлсүх ч Хүрэлсүх хэрээ мэдэхгүй? Хэдий болтол соошел сүлжээгээр нийгмийн хар масс залуусын тархийг угааж өөрийгөө магтуулах билээ дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хvрэлсvх юу дуртайгаа хийдэг хуультай болцымуу? Тийм бол Терийн албаны хуулиа хvчингvй болгох хэрэгтэй. Сонгон шалгаруулалт нтр гэж хуулинд байгааг авч хаяач

Холбоотой мэдээ

Back to top button