УЛС ТӨР

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсгийг даргалахаар болжээ

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар болов. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах үлдэж байна.

Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалан ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсэх ажиллана. Харин ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллах бол гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтсан юм. Зөвшилцөх ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллах юм байна. 

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button