Нийгмийн

“Тоёоко инн Монгол” зочид буудалд байрласан 331 хүний хоолыг цэцэрлэгт бэлтгэн нийлүүлж байна

Энэ оны 7 дугаар сарын 22-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирж “Тоёоко инн Монголия” ХХК-ийн зочид буудалд байрласан 331 иргэний хоолыг тус дүүргийн 66-р цэцэрлэгт бэлтгэн нийлүүлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан бие бүрэлдэхүүний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Тоеоко инн” зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолны чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм түүний мөрдөлт, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ, энгийн болон аюултай хог хаягдал зэрэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн тусгаарлалтад байгаа иргэдийн өдрийн хоолны илчлэг нь хоногт хүнсээр авбал зохих илчлэг үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж батлах тухай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тушаалд заасан нормативт хүрч байгаа эсэхэд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн.

Тоёоко инн Монголиа ХХК-ийн зочид буудалд тусгаарлагдаж байгаа иргэдийн тухайн өдрийн хоол нь итгэмжлэгдсэн лабораторийн 20-2049 тоот сорилын дүнгээр Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын А/74 тоот тушаалд заасан /насанд хүрсэн хүний/ хоногийн хоолны илчлэгт тохирсон байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button