ДЭЛХИЙ

Хойд Солонгос дахин пуужин туршсан нь олон хоногийн дараа ил болов

Хойд Солонгос хэмээн нэрлэж заншсан БНАСАУ энэ долдугаар сарын эхээр дахин нэг пуужин туршсан тухай Yonhap News мэдээлжээ. Энэ тухай бүтэн сарын хугацаанд Өмнөд Солонгосын талаас ч, Хойд Солонгосын хэвлэлүүд ч мэдээлэгдээгүй байсан юм.

Тус улсын хувьд хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын-нд туршилт хийж, хэд хэдэн залуурт пуужинг Мунчон хотын зүүн эргээс харвасан нь 150 орчим км замыг туулаад унасан.

Тэгвэл энэ удаад өмнө нь туршиж байсан далай-далай ангиллын, хөлөг онгоц эсэргүүцэх пуужинг Япон тэнгис рүү харвасан нь 100 хүрэхгүй км туулжээ. Уг туршилт долдугаар сарын 6-нд болсон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button