НИЙГЭМ

Зөвхөн 2014 онд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид, “Parent.edu.mn” сайтаар бүртгэнэ

Өнөөдөр /2020.08.03/ Нийслэлийн боловсролын газраас ирэх есдүгээр сараас эхлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгч байна.

Үүгээр зөвхөн Нийслэлд харьяалалтай хүүхдүүдийг нэгдүгээр ангид, цахим бүртгэлээр бүртгэнэ гэдгийг хэллээ. Орон нутгийн харьяалал бүхий хүүхдүүд Улаанбаатар хотод ирээд сургуульд орох боломжгүй аж.

Харин элсэгчдэд насны хувьд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн байх шаардлагыг тавьж байна. Мөн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар зургаан настайдаа нэгдүгээр ангид элсэж амжаагүй хүүхдүүдэд 2010 оноос 2013 оны хооронд төрсөн байх шаардлагыг тавьж байна.

Мөн элсэх хүсэлтийг зөвхөн нэг сургуульд гаргах бөгөөд олон давхар сургуульд зэрэг хүсэлт гаргах боломжгүй юм байна.

Эцэг эхчүүд Parent.edu.mn сайтаар нэвтэрч, хүүхдүүдээ бүртгүүлнэ. Ингэхдээ сайтын нүүрэн хэсэгт харагдах “шинэ хэрэглэгч” товч дээр дарж, холбогдох мэдээллийн хэсгүүдийг зааврын дагуу бөглөнө. Ийн хүсэлт өгснөөс 24 цагийн дотор тухайн хүсэлтийг зөвшөөрсөн эсвэл цуцалсан хариуг эргэн мэдээлэх аж.

Тухайн харьяа тойрогт хамааралгүй буюу сургуульд орохын тулд зохиомлоор тодорхойлолт гаргуулсан, түр оршин суухаар ирсэн, түрээслэн суусан гэх мэт тохиолдолд хүсэлтийг цуцална гэлээ.

Бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 3-наас 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button