УЛС ТӨР

АН, МАН-ын КОРОНАЖСАН улстөржилт

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 293. Дотооддоо халдвар алдаагүй улсаар нэрлэгдэж буй. Хилээ шууд нээчхээгүй нь үр дүн. Хөл хориотой НАЙМАН сар өнгөрч байна. Дэлхийн 80 гаруй улсад тархан амьдарч буй 190 мянган хүмүүсээс мянга мянга нь эх орондоо ирэх хүсэлтэй байгаа. Мянга мянган иргэдээ шуурхай татаж авч хүчрэхгүй, шууд хилээ нээчихэж чадахгүй найман сар өнгөрлөө.

-АРДЧИЛСАН НАМД: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ УГТАЖ, НАМЫНХАА УНАСАН НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭХ УЛСТӨРИЙН ЗОРИЛГО БИЙ-

Сүүлийн үед Ардчилсан намынхан "Хилээ нээ. 40.000 Монголчуудыг 40 хоногт оруулж ирэхийг шаардаж байна хэмээгээд буй.

АН-ын тус шаардлагаа УИХ-ын сонгуулийн дараагаас буюу саяхнаас тавьж эхлэв. Ардчилсан намд ХИЛЭЭ НЭЭ, ИРГЭДЭЭ ТАТ гэж хэлэх шалтгаан бий. Хоёрхон сарын дараа орон нутгийн сонгууль болно. Үүнээс өмнө намынхаа навс унасан нэр хүндийг сэргээх улстөрийн том зорилго бий. Иргэдээ татах нь мэдээж чухал. Энэ бол масс сэдэв. Масс сэдэв ярьж байж масст таалагдах учиртай.

Гэтэл одоогоос таван сарын өмнө өнгөрөгч гуравдугаар сард С.Эрдэнэ АН-ын дарга байхдаа “Цар тахлын аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад харамсаж байна. Иргэдээ оруулж ирж байгаа нь зөв ч гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг” хэмээж байсан.

Ардчилсан нам ингэж хэлснээ одоо мартчихсан бололтой. Хэрэв хилээ нээгээд гадаад дотоодын иргэдийн чөлөөтэй нэвтрүүлэх юм бол гуравхан сая хүний амь насны асуудал хормын төдийд яригдана. Хилээ нээгээд асуудал үүсвэл Ардчилсан нам гудамжинд орилохоос өөр зүйл хийж чадахгүй. Ардчилсан намын өнөөдрийн КОРОНАЖСАН улстөржилт товчхондоо нэг иймэрхүү.

Энд мэдээж зөвхөн Монголын иргэндээ л хилээ нээж, иргэдээ хурдан шуурхай татаж авах асуудлыг үгүйсгээгүй юм шүү.

-МАН КОРОНАЖСАН УЛСТӨРӨӨР СОНГУУЛЬ УГТАЖ БАС ҮДЭВ-

Харин эрх баригч МАН-ын иргэдээ татах бодлого яст мэлхийний хурдтай байгаа нь иргэдийг ихээхэн бухимдуулж буй. Хөл хорио тогтоогоод бүхэл бүтэн найман сар өнгөрөхөд эх орондоо ирж чадахгүй гомдол, зовлон тээсэн иргэд дэлхийн өнцөг булан бүрт хэдэн мянгаараа байна. Гадаадад зарим иргэдээ удааж, цөөн цөөнөөр татаж байгаа бодлогоо дотоодод ижилхэн үнэт цэнэтэй хүний амь хамгаалах зорилготой гэж зөвтгөж буй.

Гэвч тэд коронагаар хангалттай улстөр хийж, коронагийн буянаар дахин төр толгойлох болсон гэхэд хилсдэхгүй. Коронагийн буяныг хангалттай эдэлж яваа.

-ХИЛЭЭ НЭЭСНЭЭР БИДЭНД ЯМАР БОДИТ ЭРСДЭЛ ТУЛГАРАХ ВЭ-

Ардчилсан нам, МАН-ын КОРОНАЖСАН улстөржилт яах вэ. Иргэдээ яаралтай татаж авах нь бодит шаардлага бий юу гэвэл бий. “Ирэх аравдугаар сараас байдал хэцүүднэ” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сануулсаар байгаа. Үүнээс өмнө ирэх хүсэлтэй иргэдээ төрийн оновчтой зөв бодлогоор татах онч мэргэн бодлогоо явуулах асуудал тулгараад байна.

Хилээ нээж иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж болох. Гэхдээ ингэх нь дэндүү эрсдэл өндөртэй. Хилээ шууд нээх нь бидэнд ямар эрсдэлтэй вэ.

Нэгдүгээрт, Хэрэв Монголд халдвар тархвал хамгийн багаар тооцоход 300 мянган хүн өвчилж, 30 мянган хүн амиа алдана гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Дотооддоо халдвар тархсан нөхцөлд гурван хүний нэг нь ковидоор өвчлөх, амиа алдах эрсдэлтэй.
Хоёрдугаарт, хилээ нээснээр дотооддоо коронавирус алдаагүй манай улс руу гадаадын иргэд үй олноороо хошууран орж ирцгээнэ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2020-08-07 14:07

Хилээ нээхгүй шүү. Эх орондоо байгаа 3 сая хүн чух�##� уу эсхүл гадаадад доншуучилж �##�га болсон хэдэн мянган хүн чух�##� уу гэдгийг бод. Ардчил�##� гэж ярих дуртай хүмүүст олонхийн төлөө цөөнхийг хаях ёстой гэсэн сонголт. Сонголт нь маш ардчилсан

Зочин
Зочин
2020-08-07 22:33
Reply to  Хариу

Hugiin garaa chamd gej helehed cham shig archaagui zalhuu nariig tejeeheer amidral huuj nutgaasaa garsan yum. Arav tavan tsaasaa ar gertee ilgeesen yum . Honogiin horin tsag ajillsan yum. Unen archaagui tur zasagtaigaas ter yum

Tseel
Tseel
2020-08-07 14:24

ардчил�##� нэг хүн бүрийн тусын тулд бодлого барьдаг.ман мэт дунд нь яс хаяад нэгээр нь нөгөөг бариулж .баригчдыг өөрийн бууны нохойгоор томилдог

Зочин
Зочин
2020-08-07 15:43

тэнэг мэдээ

Зочин
Зочин
2020-08-07 18:29

Хэлээ нээж болохгүй .Аливаа зүйлд улс төржиж бус бодит байдлыг үндэслэж шийдвэр гаргах нь зүйтэй

зочин
зочин
2020-08-07 22:16

Хилээ нээснээр хилийн болон онцгой байдлынханы сонор сэрэмж, хариуцлага сайжирч, сорил шинжилгээ өгсөн хүнийг онгоцонд суулгахыг шаардах, дараа нь тэртээ тэргүй 21 хоног тусгаарлаж байхад �##�дахгүй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button