ДЭЛХИЙ

РОЙТЕРС: “Ковид-19”-ийн жагсаалын дараа Монгол Улсын ерөнхий сайд огцорлоо

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох хүсэлт гаргасныг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Тэгвэл үүний талаар “Ройтерс” агентлаг хэрхэн мэдээлснийг харцгаая.

Өнгөрсөн пүрэв гарагт (2021.01.20) Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын “КОВИД-19” цар тахлын эсрэг авч буй арга хэмжээтэй холбоо бүхий жагсаал нийслэл Улаанбаатарт өрнөсний дараа огцрох хүсэлтээ өглөө. Хүрэлсүх огцрох тухай мэдэгдэл хийхдээ тэрбээр өөр дээрээ “Олон нийтийн шаардлагыг хүлээн авч хариуцлага үүрэх болно” хэмээжээ.

“Montsame”-д мэдээлснээр “КОВИД-19” туссан эмэгтэй болон түүний дөнгөж төрсөн нярай хүүхдэд хүнлэг бусаар хандсан хэмээн монголчууд өнгөрсөн лхагва гарагт (2021.01.19) жагсаал хийсэн юм.

Видео бичлэгт өвчтөнийг хүүхэдтэй нь хамт гэрийн шаахай болон унтлагын хувцас л өмссөн байдалтай тусгаарлах байгууламж руу нүүлгэн шилжүүлж байгаа нь харагддаг.

Жагсаал цуглааны үеэр эрүүл мэндийн ахлах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөхийг шаардсан байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдал болон ажил эрхлэх боломжгүй болсонд олон нийтийн дургүйцэл нэмэгдэж байсан үед тус хэрэг явдал өрнөсөн юм.

“КОВИД-19”-ийн цар тахлын эхэн үед Монгол Улсыг ДЭМБ тус гамшгийн эсрэг авж буй арга хэмжээг сайшаасан бөгөөд харин одоо тус улс ОХУ-аас халдвартай жолооч орж ирсний улмаас үүссэн дотоодын дэгдэлттэй тэмцэж байгаа.

Гурван сая гаруй хүн амтай тус улс одоогийн байдлаар коронавирусийн нас баралтгүй, 1,584 тохиолдол бүртгэж авсан байна.

Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн бол “Bloomberg”-ийн веб сайт дээр “Монголын Ерөнхий сайд огцорч, Ерөнхийлөгчөө “Ковид-19”-ийн жагсаалд буруутгалаа” хэмээн мэдээлжээ. Мөн “Diplomat”, “US News”, “Premium Times”, “Xinhua” гэх мэт агентлагууд товч байдлаар мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters, Bloomberg

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
урвагчдад алхах боломж бүү өг
урвагчдад алхах боломж бүү өг
2021-01-22 09:11

ЗА, ЛАВ МОДОН ШАТАР ЛАВ БИШ ШҮҮ. ТЭР ХҮН ЧИНЬ ЖИНХЭНЭ 60 ТЭРБУМЫН ТӨЛӨӨЛӨЛ ИЙН СОНГОДОГ ЖИШЭЭ ШҮҮ.... ТЭР БҮТКҮЙ ОЮУН-ЭРДЭНИЙГ БОЛ ДЭМЖИЖ БАЙНАА БОЛОМЖИЙН ХУВИЛБАР

Зочин
Зочин
2021-01-22 09:54

Ман олон түмний эсэргүүцэл шаардлагыг д�##�имдуулан улс төр хийж, Ерөнхийлөгчийг олонхиор хүч түрэн огцоруулж төрийн бүх эрх мэдлийг хуйв�##�дааны журмаар авахаар улайрч бн

хэхэ
хэхэ
2021-01-22 13:46

Хүрэлсүх луйварчин гэж хэлээгүй юу

зочин
зочин
2021-01-23 01:31

луйварчний дүү бүр л мэргэжсэн луйварчин гарч ирэх байхдаа ман бүр өнгөрлөө тавьж байгаа ерөнхий сайдыг нь хар ерөнхий сайд мөрөөдөөд зарим нь троллуудаараа сургаар нь б�##�иашиглуулаад монголын төр босгогүй юм шиг болж

Холбоотой мэдээ

Back to top button