НИЙГЭМ

Торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсов.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ. Хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 610 жолоочид торгууль ногдуулжээ. Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ авч буйг дурдав. Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачааллыг сааруулах чиглэлээр хийж буй ажлууд үр дүн муутай байгаа аж. Тиймээс авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ хүрээнд авто зогсоолын тоог олшруулж, тохижуулан, татвар болон торгуулийн орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх аж. Цаашид “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, татвар болон торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Автомашины улсын дугаар олгох үйл явцыг ухаалгаар шийдэх асуудыг судлах хэрэгтэй байна. 1000 хүнд ногдох автомашины тооны хязгаарыг Улаанбаатар хот аль хэдийнэ давсан учраас аль болох л зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд хүн бүр хариуцлагатай ажиллаж, амьдрах зарчим байх ёстой. Татвар, торгуулийн төлбөрөө төлөхгүй байж болохгүй. 10-аас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 60 мянга гаруй жолоочийг хариуцлагажуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button