ДЭЛХИЙ

Эммануэль Макрон Европ, АНУ-ыг вакциныхаа 4-5 хувийг хандивлахыг уриалжээ

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын орнууд болон АНУ-ыг вакциныхаа нөөцний 4-5 хувийг хөгжиж буй улсуудад өгөхийг уриалжээ. Тэрбээр “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “Бид тэрбум тэрбум тун эсвэл евро шууд өгөх талаар яриагүй. Харин худалдан авсан вакциныхаа дөрвөөс таван хувийг түргэн шуурхай тараан өгөх тухай уриалсан. Ингэснээр бидний вакцинжуулалтын аянд нөлөөлөхгүй, харин улс орон болгон байгаа вакциныхаа бага хэмжээг өгч хурдан тараах хэрэгтэй” хэмээсэн юм.

Одоогийн байдлаар ихэнх вакцины тунг өндөр орлоготой улсууд худалдан авсан байгаа билээ.

Макрон вакцины тэгш бус байдлыг шийдэх төлөвлөгөөгөө Их долоогийн уулзалт болохоос өмнө толилуулсан юм. Үүний өмнө Цагаан Ордноос Их долоогийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жо Байден “COVAX” төсөлд 4 тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгдсэн билээ. Эхний ээлжид 2 тэрбум долларыг шууд хандивлан үлдсэн мөнгийг нь ирэх хоёр жилийн турш бусад улсууд хандивлахаар амласан хэмжээгээ өгсний дараа шилжүүлэх аж.

“Johns Hopkins”-ийн их сургуулиас гаргасан хамгийн сүүлийн тоо баримтаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 110 сая давж 2.4 сая хүн нас барсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button