ДЭЛХИЙ

“КОВИД-19” нийлэг материал дээр гурван өдрийн турш амьд байдаг

Их Британийн Лестер хот дахь Де Монтфорт их сургуулийн эрдэмтэд “КОВИД-19” өвчнийг үүсгэдэг вирусүүд хүмүүсийн өмсдөг нийлэг материал дээр гурав хүртэлх өдрийн турш амьд байдаг гэдгийг илрүүлжээ. Тэдгээр эрдэмтэд нийлэг материал, нийлэг даавуу болон 100 хувийн даавуун материал дээр коронавирусийн загвар хэр удаан байхыг туршиж үзсэн байна.  Сонгож авсан материалууд дээр вирус агуулсан дусал дусаасны дараа вирус хэр тогтвортой байгааг ажиглажээ.Туршилтын хариугаар нийлэг материал дээр хамгийн удаан амьд байдаг хэмээн гарсан аж.

Харин 100 хувийн даавуун материал дээр 24 цаг, нийлэг даавуун дээр зургаан цагийн турш амьд байжээ.

Тус судалгааг ахалж явуулсан бичил амь судлаач доктор Кэти Лэйрд хэлэхдээ тэдгээр материалуудыг эрүүл мэндийн ажилчдын өмсгөлийг хийхэд ашигладаг тул халдвар дамжуулах эрсдэлтэй хэмээсэн юм. Доктор Лэйрдэ нэмж хэлэхдээ “Цар тахал анх эхлэхэд нэхмэл эдлэл дээр коронавирус хэр удаан амьд байж чадах талаар мэдлэг хомс байсан. Бидний судалгаа эрүүл мэндийн салбарт ашигладаг хамгийн түгээмэл гурван материал вирусийг дамжуулах эрсдэлтэй гэдгийг харууллаа. Хэрвээ эрүүл мэндийн салбарын ажилчид өөрсдийн өмсгөлөө гэртээ авч явдаг бол бол өөр гадаргуу дээр вирус халдаах боломжтой” хэмээсэн байна.

Судалгаагаар вирусийг арилгах хамгийн үр дүнтэй аргийг мөн хайжээ. Дуслаар халдаасан вирусийг угаалгын машин дотор усаар угаахад арилж байсан боловч хиймэл шүлсээр халдаасан материалаас арилахгүй байсан гэнэ. Ийм тохиолдолд 67° температурт вирусийг бүрэн устгах хэрэгтэй аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button