Ираны дайн полиэстерийн нийлүүлэлтэд нөлөөлж байгаа тул хувцасны үнэ өснө
Ираны дайны улмаас газрын тосны үнэ өссөн нь Энэтхэг, Бангладеш дахь полиэстер нийлүүлэгчид болон бэлэн хувцас үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж байна. Үүнээс болоод “Zara”, “H&M” зэрэг брэндүүдийн fast fashion барааны үнэ өсөх магадлалтай боллоо. Fast fashion гэж бага зардалтайгаар загварлаг хувцсыг олноор нь үйлдвэрлэхийг хэлдэг.
Газрын тосноос гаргаж авдаг полиэстерээр дэлхийн нийт даавуун материалын 59 хувийг үйлдвэрлэдэг. Тус материалыг шортноос эхлээд гоёлын даашинз гэх мэт бүх төрлийн хувцас үйлдвэрлэхэд ашигладаг. Тэгвэл Ормузын хоолой хаагдсанаас болж газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, полиэстерийн үйлдвэрлэл шууд цохилтод орлоо.
Энэтхэгийн хамгийн том полиэстер үйлдвэрлэгчдийн нэг болох "Filatex" компанийн түүхий эд худалдан авахад гаргадаг зардал нь 30 хувиар нэмэгджээ. БНХАУ-ын нийлүүлэгчид үнээ өсгөж, Ойрх Дорнодоос ирэх түүхий эдийн нийлүүлэлт тасалдсан нь үүнд нөлөөлсөн гэж тус компанийн захирал Мадху Судхан Бхагериа "Reuters" агентлагт хэлсэн байна.
Дэлхийн хувцас үйлдвэрлэлийн салбар Ази тивд төвлөрдөг. Тэгвэл Азийн хувцас үйлдвэрлэгчдэд Ираны дайнаас үүдэлтэй хүндрэл бүх шатанд мэдрэгдэж байгаа аж. Zara, H&M, Walmart зэрэг дэлхийн томоохон брэндүүд даавуу нийлүүлдэг "Bindal Silk Mills" компанийн захирал Авикал Арьяа хэлснээр Ормузын хоолойн хямрал будагч бодис болон химийн материалын үнийг огцом өсгөжээ.
Мөн дайны улмаас ахуйн хэрэглээний байгалийн хий хомстсон нь нөхцөл байдлыг улам дордуулж байна. Үүнээс болоод Энэтхэгийн нэхмэлийн төв гэгддэг Сурат хотоос олон ажилтан нүүжээ. Олон тооны ажилтан нүүсэн тул “Гадаадас орж ирж буй захиалгыг цаг тухайд нь гүйцэтгэж чадахгүй байна" гэж Авикал хэлсэн юм.
Fast fashion-ий үнэ өсөх магадлалтай
Хувцасны брэндүүд бараагаа урьдчилж захиалж авдаг тул одоохондоо үнийн өсөлт үүсээгүй байна. Гэвч тэдгээр брэндүүд Азийн нийлүүлэгчдээс хамааралтай байдаг тул ирээдүйд үнэ нь өсөх магадлалтай.

Үндэстэн дамнасан “Primark” брэнд хавар, зуны загварууд болон намрын захиалгын ихэнх барааны үнэ өөрчлөгдөхгүй гэж мэдэгджээ. Тус компанийн захирал Жорж Уэстон "Хэрвээ өнөөдөр түүхий эд худалдаж авсан бол үнэ их хэмжээгээр өсөх байлаа. Гэхдээ бид одоохондоо шинээр худалдан авалт хийгээгүй байна. Түүхий эд худалдан авах болоход үнэ нь буурч магадгүй. Гэхдээ үүнийг тодорхой хэлж мэдэхгүй" гэсэн юм.
“H&M” компани Бангладешийн нийлүүлэгчид ойрын хугацаанд үнээ өсгөнө гэж таамаглан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Гэхдээ энэ үнийн өсөлтийг хэрэглэгчдэд үүрүүлэхгүй, өөрсдөө хариуцахаар төлөвлөж байна.
Одоогийн байдлаар “Zara”, “H&M” зэрэг брэндүүд ихэвчлэн дахин боловсруулсан полиэстер ашиглаж байна. Энэ нь тэдгээр брэндүүдийг газрын тосны үнийн өсөлтөөс тодорхой хэмжээнд хамгаалж байгаа юм. Гэвч дэлхийн хэмжээнд нийт полиэстерийн ердөө 12 хувийг л дахин боловсруулсан материалаар хийдэг байна.
Полиэстерийн хямрал
Энэтхэгийн Сурат хотын "Radheshyam Textile" үйлдвэрийн нэхмэлийн машинуудын тал нь зогсжээ. Тус үйлдвэрийн эзэн Каушик Дудхат "Дайн эхлэхээс өмнө бид өдөрт 10 мянган метр даавуу үйлдвэрлэдэг байсан бол одоо 4 мянга хүрэхгүй болж буурсан" гэж хэлсэн байна. Түүхий эдийн үнэ хэт өссөн тул тэр шинээр полиэстер утас худалдаж авахаа зогсоожээ. Даавууныхаа үнийг 15 хувиар нэмбэл үйлчлүүлэгчид нь барааг нь авахгүй учир тэр худалдан авалтаа зогсоосон байна.
Сурат хотын нэхмэлийн үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолоос болоод ажлын өдрөө цөөлжээ. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл үйлдвэрүүд бүрмөсөн хаагдахад хүрнэ гэж нэхмэлийн үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгч Кайлаш Хаким анхаарууллаа.

Энэтхэгт полиэстер утасны үнэ нэг кг нь 100 рупи байснаа сарын дотор 126.5 рупи болж нэмэгджээ. Засгийн газар полиэстерийн татварыг бууруулсан ч үнэ өндөр хэвээр байна. Дэлхийн хамгийн том полиэстер үйлдвэрлэгч болох БНХАУ-д ч мөн адил үнэ өсжээ.
Хэрэглээний бууралт
Бангладешийн сүлжмэл материал үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Мухаммед Хатем хэлэхдээ, худалдан авагчид эрсдэлээ тооцож, захиалгаа маш болгоомжтой өгч байна гэв.
“Mackenzie” фирмийн шинжээч Бруна Анжел “Хэрвээ энэ нөхцөл байдал дахин нэг сар үргэлжилбэл жижиглэнгийн худалдаачид үнээ өсгөхөөс өөр аргагүй болж, хэрэглэгчид худалдан авалтаа багасгах тул хувцасны үйлдвэрлэл болон эрэлт буурна” хэмээжээ.
Бангладеш дахь үйлдвэрүүд ихэвчлэн хөвөн даавуун хувцас хийдэг ч полиэстер оёдлын утасны үнэ болон тээврийн зардал нэмэгдсэний улмаас хүндрэлд үүсжээ. Ираны дайны улмаас полиэстер оёдлын утас үйлдвэрлэгч "Coats Bangladesh" компани үнээ 15.5 хувиар өсгөхөө мэдэгдсэн байна.
Хувцасны дараа пүүзний үнэ өснө
Пүүз үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисуудын үнэ ч мөн нэмэгдэж байгаа тул АНУ дахь жижиглэн худалдаалагчид түгшиж эхэлжээ. Гутлын ул, зөөлөвч, цавуу зэрэг 25 орчим төрлийн материалыг газрын тосноос гаргаж авдаг. Үүнээс болоод пүүзний үнэ өсөх магадлалтай боллоо. "Nike" компанийн зүгээс газрын үнэ бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж эхэлсэн гэдгийг мэдэгдээд байгаа юм.
Ираны дайнаас болж үүссэн газрын тосны хямрал ийнхүү бүх зүйлийн хямрал болон хувирч байна. Газрын тосноос гадна байгалийн хий, гели, бордоо, хөнгөн цагааны нийлүүлэлт мөн тасалдаад байгаа билээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
газрын тосны үнэ өсөхөөр дагаад ийм олон салбар давхар цохилт авч байгаа нь жаахан аймшигтай санагдаж байна нэг улс орны асуудал дэлхий даяар нөлөөлж байна шүү
bi bodohdoo iim zuil iluu olon davtagdval huvi hunii amidrald shuud medregdene gehdee odoohondoo tom brenduud l iluu mederch bgaa yum shig
fast fashion cheap gej boddog bsan gehdee tsaana ni iimerhuu global hunii nuluu ih bdag yum bna
үнэ өсөх нь ойлгомжтой юм байна гэхдээ хэрэглэгчид дээр ирэх дарамт нь л хамгийн хэцүү байх даа
polyester gedeg zuil ingej ih hamaardag gej bodsongui neg tusliin medeelel bna
bi bol ingej bodoj bna uls ornuudiin tuuhii ediin hamaaral hedhen ulsaas iluu hetsuu bolgoj bgaa yum
zarim branduud unee shuud nemdeggui gej bgaa ch daraa ni yaj ch medej bolohgui shuu
энэ чинь зөвхөн хувцас биш бүх хэрэглээний үнэ дагаад өсөх нөхцөл үүсгэж магадгүй юм байна
bi endees neg l zuil harj bna global supply chain ih emzeg yum bna
үнэндээ бидний өмсөж байгаа хувцасны үнэ цаанаа ийм олон хүчин зүйлээс хамаарч байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй шүү
fast fashion hямд gej boddog bsan ch ur dund ni gazriin toosnii asuudal hurtel oroltsoj bdag yum bna
bi bol ingej harj bna zarim uls ornuud neg gazar tuuj bgaad niigmiin ni global daramt uusdeg shig
үнэ өсөх нь тодорхой байлаа гэхэд үйлдвэрлэгчид хэрэглэгч хоёрын дунд хамгийн их хохирол нь жижиг үйлдвэрүүд дээр тусах юм шиг
энэ байдал удаан үргэлжилбэл зөвхөн хувцас биш бүх хэрэглээ хомсдох эрсдэлтэй санагдаж байна
bi bodohdoo ingej global zuil nuhuj baigaa ni uls toriin daisnaas iluu nuluutei yum shig
зарим улсад ажилчид нүүж байна гэхээр үйлдвэрлэл хүртэл зогсох аюултай байна