ДЭЛХИЙ

Леди Гагагийн нохой салхилуулагчийг буудаж хоёр Франц бульдогийг нь хулгайлжээ

Өнгөрсөн лхагва гарагийн (2021.02.24) орой Леди Гагагийн нохой салхилуулагчийг буудан Кожи, Густаф нэртэй хоёр Франц бульдогийг нь хулгайлан явсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Франц бульдог бол түгээмэл үүлдрийн нохой юм.

Гага нохойг нь эргүүлж авчирсан хүнд хагас сая доллар өгөхөө амлаад KojiandGustav@gmail хаягаар холбогдохыг хэлжээ.

Лос Анжелес хотын цагдаагийн албанаас мэдээлснээр орой 22:00 минутын орчим хагас автомат гар буугаар зэвсэглэсэн этгээд 30-аад орчим насны эрэгтэйг буудан хоёр Франц бульдог хулгайлан цагаан седан машинтай зугтсан байна.

Түргэн тусламжийн ажилчид буудуулсан эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрбээр нэг бууны шарх авч биеийн байдал нь хүнд байжээ Сүүлийн үед үнэтэй үүлдрийн нохой хулгайлан үржүүлээд зарах тохиолдол ихэсч байгаа аж .

Эх сурвалж: CNN, Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button