Гадаад мэдээДЭЛХИЙ

Леди Гага Ерөнхийлөгчийн дэргэдэх соёлын хорооны хамтран даргалагч болжээ

Америкийн удирдагчийн хэвлэлийн албанаас пүрэв гарагт дуучин, жүжигчин Леди Гагаг Жо Байден Ерөнхийлөгчийн дэргэдэх соёл, урлагийн хорооны хамтран даргалагчаар томилсон гэдгийг мэдээллээ.

Гага Ж.Байденыг дэмжиж, кампанит ажилд нь идэвхтэй оролцож байв. Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сард Ж.Байденыг тангараг өргөх ёслолд АНУ-ын төрийн дууллыг дуулсан юм.

Леди Гага Грэммигээс 13 удаа шагнал авч байсан. "Time" сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхйи 100 хүний нэгээр нэрлэж байсан юм. Мөн буяны үйл ажиллагаа, олон нийтийн дунд өрнөх зарим кампанит ажилд идэвхтэй оролцдог нийгмийн идэвхтэн билээ.

Түүнтэй хамт продюсер Брюс Коэн томилогдсон байна. Уг хороог 1982 онд байгуулсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч болон төрийн байгууллагуудын дарга нарт соёлын бодлогын асуудлаар зөвлөмж өгдөг ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-14 15:46

Энэ зөнөгийг дэмжиж яадгийн зөнөг г�##�зуу

Холбоотой мэдээ

Back to top button