НИЙГЭМ

Охиныхоо төрсөн өдрөөр хүслийг нь биелүүлж, хөл хориотой гудамжинд киноны дүрд хувирчээ

Я.Отгонбаяр гэх нэгэн залуугийн хайртай охин нь өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд төржээ. Харин хөл хориотой энэ үеэр охиныхоо төрсөн өдрийг удаан хүссэн хүслийг нь биелүүлж, бэлэг барьсан байна.

Яаж вэ гэвэл, аав охин хоёр хамтдаа “Leon The Professional” УСК-ны гол дүрүүдэд косплей болон хувирчээ. Охин ааваасаа ингэхийг удаан хугацаанд гуйсан гэнэ.

Я.Отгонбаяр энэ тухай өөрийн нүүр хуудастаа бичсэн бөгөөд, “Леонтой адилхан болох гэж хэрэндээ л хичээлээ. Охин ч яах вэ, яг Матилда л даа. Хайртай охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Аав нь хүсэл бүхнийг нь биелүүлэх болно оо” хэмээсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Уул нь энэ киноны зарим хэсэг нь бодит зүйлээс сэдэвлэсэн юм шүү дээ. Мэргэжлийн ####уурчин тэр Нью-Йоркийн дэлгүүртэй байранд амьдарч байсан гэдэг. Ихэвчлэн хиспаник, Пуорте-Рикочууд байдаг хороололд. Бас тэр Манхэттан дүүргийн Литл Ит####ид байдаг ит####и зоогийн газарт очиж, хүн ####ах захи####гаа авдаг байсан нь үнэн. Харин энэ хэргийг Францын найруулагч кино болгон хийсэн.

  2. Хөөрхөн охинд нь төрсөн өдрийн мэнд хүргэе.???? Үлгэр жишээ болсон мундаг сайн аав нь олон аавд болон танай гэр бүлдаз жарг#### сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button