“Charlie Bit My Finger” бичлэг 760.000 ам.доллароор зарагджээ

Алдарт “Charlie Bit My Finger” бичлэг дуудлага худалдаагаар орж 760000 ам.доллартой тэнцэх “NFT” буюу non-fungible token-ээр зарагдсан байна. Тус бичлэгт бага насны хоёр хүүхэд хамт тоглож байгаа нь гардаг. Чарли нэртэй хүү ах Харигийнхаа хурууг хазахад “Чарли намайг хазчихлаа” гэж Харри хэлж байгаа нь тус бичлэгт буужээ.
2007 онд “Youtube” дээр нийтлэгдсэн тэрхүү бичлэг одоогийн байдлаар 882 сая хандалт авчээ. Худалдан авалт бүрэн баталгаажсаны дараа тэдний гэр бүл “Youtube” дээрээс бичлэгийг устгахаа мэдэгдсэн байна. Сүүлийн үед зарим хүн интернет дээр алдартай болсон бичлэг, зургаа их хэмжээний мөнгөтэй тэнцэх “NFT”-ээр худалдаалах болсон аж.

Өнгөрсөн сард “Disaster Girl” нэртэй зураг 473 мянган ам.доллароор зарагдсан. Тус зураг дээр гардаг охиныг Зои Рот гэдэг бөгөөд тэрбээр “Disaster Girl”-ийг 180 Ethereum-ээр худалдсан. Мөн “Nyan Cat”, “Leave Britney Alone”, “David after Dentist” нэртэй meme-үүд “NFT”-ээр зарагдсан байна.
Эх сурвалж: Business Insider
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.