УЛС ТӨР

ҮХЦ-ийн гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигч тодорсонгүй

Өнөөдөр /2021.05.24/ Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болсон. Үүгээр тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор МАХН-ыг татан буулгаж, АН-ын маргааныг дахин дотоодод нь буцаасан зэрэг багтана.

Мөн Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүнд нэр дэвшүүлэх хүнийг тодруулах санал хураалтыг явуулсан байна. Гэвч олонхын санал авсан нэр дэвшигч тодроогүй тул нээлттэй сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар болжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хоёр нь буюу Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад жил тойрч буй. Гэсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэхийг цэцээр хэлэлцэх асуудал өрнөхөд томилгоо хийгдэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл бүтэн жил сөхөгдөөгүй асуудал улс төрийн нөхцөл байдлыг дагаж эрчимжсэн.

Тодруулбал, Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь Ж.Эрдэнэбулганыг томилсон. Энэ шинэ бүрэлдэхүүнээр Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Одоо Д.Солонгын оронд томилогдох эрхмийг нэр дэвшүүлэх процесс өрнөж буй. Гэсэн ч үйл явц дээр дурдсаны дагуу болж өнгөрчээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button