Олны анхаарлыг татаж буй Н.Учрал гишүүний үг
УИХ-ын гишүүн Н.Учрал хүнд өвчний улмаас гадаадын оронд удаан хугацаагаар эмчлүүлэн эдгэрч, саяхан эх нутагтаа ирээд буй. Намрын чуулганд бараг сууж чадаагүй тэрбээр ирэнгүүтээ улс төрийн ажлаа идэвхийлэн эхлүүлсэн.
Тэгвэл МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээний үеэр Н.Учрал гишүүн үг хэлсэн. Энэ нь цахим орчинд түгж, олны анхаарлыг татаж буй.
Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл “Сэхээний орон дээр өглөөний нарыг харах бүрдээ баярлаж суусан надад урмын үг дэвсэж, “Түмэн олны төлөө зүтгэх гал эрмэлзэл залуу насны эрч хүчээрээ босоод ирээрэй миний дүү, төрийн сүлд өршөөх болно” хэмээн итгэл өгч зориг хайрласан эрхэм ах танд талархаж байна. Ганцхан олдох амьдралд аваад явж чадахгүйгээс хойш алт эрдэнэст шунаснаас аваал гэргийдээ, алдрай үрсдээ аав, ээждээ, ахан дүүсдээ, анд нөхдөдөө сэтгэлээ цэлийтэл нь дэлгэж, зүрхэндээ хайраар дүүрэн орших нь үнэ цэн юм байна.
Жаргаж явахдаа хүн жаргалаа анзаардаггүй юм байна лээ. Зовлонгоос олдсон жаргалаа дахин алдахгүйн тулд амьдралын мөн чанарыг ухаардаг, ертөнцийн үнэнээс хэнбугай ч хол зөрөхгүй. Бусдын зовлонг ойлгодог, ард олныхоо амьдрал дундаас төрсөн Ухнаагийн Хүрэлсүх та энэ улсын аав байхад бүрнээ нийцнэ. Ард иргэдийг ялгадаггүй, ачлал хайраа тэгш хүртээдэг эрхэм чанар түүнд бий. Монгол ахан дүүсээ МАН-аас нэр дэвшигч, Нийгмийн Ардчилал залуучуудын холбооны анхны ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжихийг уриалж байна” гэсэн байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнд өвдсөнд нь харамсаж, даваад гарсанд нь бурхан тэнгэрт талархаж, ойр тойрныхон, өөрийнх нь төлөө баярлаж байгаа хэдий ч одоо наад өвчинөөрөө шоу хийж элдэв юм ярихаа больвол таарна. Одоо болно... Зүгээр л эрүүл энхийг хүсэн ерөөе!
Uchral zuv l helsen bna sh dee.
Zaluu hun bj mangar t1 ym yariad, helj yarihaa bodmoor ym.
Xurelsuxees uur oligtoi xun baixgui boloxoor demjine ee
Эхний хэсэг нь зөв явж байснаа хэлтийчихлээ. Хайран эхний хэсэг
Битгий солиор.
Ёстой бэлэг дэмбэрэлтэй үнэн сайхан үг хэлжээ У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ ТҮМНИЙ ААВ БАЙХАД ЗОХИЦОНО ШҮҮ
Энэ миний хувьд ёстой өрөвдөлтэй бас хамгийн өөдгүй бялдууч үг байна. Нэгт өвчин үхлээр битгий улс төр хий. Хоёрт энэ дарга тийм үг хэлсэн байх харин Монголын бүх ард түмэн үзэл бодол хамааралгүй чамайг үгийн сайнаар ерөөж байсныг бүх Монголчууд мэднэ.
Tenegt
Uchralaa edgej bosoj irsend ni uneheer ih bayar hurie! Ger bul aav eej ur huuhed ni ch bas mash ih bayar hurgie! Gehdee ene udaagiin songuuliig tur orhij eruul mendee bodooroi!
Учрал гишүүндээ эрүүл энхийг хүсэё ээ. Хүүк харин таны хэлж яариж байгаа шиг хүн мөн болов ууу. Корона гаруут зугатаад алга болсон. Амаараа бол явж өгнө. Албан тушаалд дуртай гаруудын нэг бишүү. Амьдралдаа ганц ч бизнёс хиййж үзээгүй . Тань шиг бүтээлч сэтгэлгээ хурандаад бий болов уу
Хэнд ч өвчин зовлон ирнэ. Учрал баярласан тухайгаа яагаад хэлж болохгүй гэж юу нь буруу байгаа юм.сэтгэлийн үгээ хэлсэн байна.Үе үеийн ерөнхий сайдаас Хүрэлсүх шиг утаанаас салгасан.Эрдэнэт зэрэг олон ордуудыг төрийн мэдэлд авч цахилгаан дулааныг төлбөрийг хөнгөлсөн хүүхдэд 100000 төгрөг сар бүр олгосон нефтийн үйлдвэрийн эрхлэлийг тавьсан гээд маш олон зүйлийг зоригтой шийдвэрлэж ковидийн вакцин дэлхийд гараагүй байхад 10 сар барьсан одоохондоо монголд төрөөгүй.тийм хүн бхйвал БИ гээд өөрийгөө зарла.Хорчинууд бүү хорт монгол түмэн хэнийг сонгохоо мэдэж байгаа
Ur huuhdee hayad zugtdag aav hereggui dee