Нийгмийн

Г.Ган-Очир улстөрийн намуудаас мөнгө нэхэж, “шантааж” хийсэн үү

Сонгуулийн хар машины IT инженерээр ажиллаж байхдаа “сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан” гэх хэрэгт ТЕГ-аас шалгагдаж байсан иргэн Г.Ган-Очирыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Тэрбээр өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр хэвлэлийн бага хурлын үеэр “МАН-ын нэр бүхий удирдах албан тушаалтнууд сонгуулийн хар машины программыг нууцлалгүй болгож, иргэдийн саналыг хууль бусаар худалдаж авсан” гэх агуулгаар мэдээлэл хийж байсан билээ.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Г.Ган-Очир нь сонгуулийн хар машины IT инженерээр ажиллаж байх хугацаандаа олж авсан мэдээллээ АН-д, МАН-уудад худалдахаар их хэмжээний мөнгө нэхэж заналхийлсэн” гэх бөгөөд тохиролцож чадаагүйгээс ийнхүү хэвлэлд хандсан байж болзошгүй байна. Түүнчлэн өнгөрөгч жилийн есдүгээр сард ТЕГ-т шалгагдаж байх хугацаанд эл үйлдэл нь баримтаар нотлогдсон ч, хохиролгүй хэрэг хэмээх шалтгаанаар хэрэгсэхгүй болсныг онцлов.

Өдгөө түүнийг цагдаагийн байгууллагаас "Цахим орчинд хуурамч мэдээлэл түгээсэн” гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button