ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Сири: Санаатай гал түймэр тавьсан хэрэгт 24 хүнийг цаазалжээ

Сирийн Засгийн газар 2020 онд их хэмжээний ойт хээрийн түймрийг санаатай гаргасан гэх хэргээр ял шийтгүүлсэн 24 этгээдийг цаазалжээ. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээллээ.

Тэдний 11-д нь бүх насаар нь хорих ял, насанд хүрээгүй хүн 5 байсан ба тэдэнд 10-12 жилийн хорих ял оноосон гэж тус улсын Хууль Зүйн Яамнаас мэдээлжээ.

“Цаазын ял сонссон гэмт этгээдүүдийг хүний ​​амь насыг хохироож,  улсын дэд бүтэц, нийтийн болон хувийн өмчид хохирол учруулсан террорист ажиллагаа үйлдсэн хэмээн буруутгасан” гэж тус яамны мэдэгдэлд дурьджээ.

Гэмт этгээдүүдийн зарим нь санаатайгаар гал түймэр тавьсныхаа төлөө төлбөр мөнгө төлсөн хэмээн мэдүүлж буйг төрийн телевизээр нь дамжуулсан байна. Олон улсын хүний ​​эрхийн байгууллагуудын мэдээлснээр олон хоригдолыг мөрдөн байцаалт, шүүх хуралгүйгээр  ял оноон цаазалсан гэжээ.

Орон нутгийн эрх баригчид Латакия, Тартус, Хомс болон Хама мужуудад нийт 187 ойт хээрийн түймрийг бүртгэж, 280 хот, тосгод гал түймэрт нэрвэгдсэн. Гэмт этгээдүүд 13 мянган га газар тариалангийн талбай, 11 мянган га ой модыг сүйтгэсэн гэж Хууль Зүйн Яам мэдэгдэв. Мөн далайн эргийн бүс нутгийн эдийн засгийн тулгуур болсон төрийн өмчит тамхи үйлдвэрлэгч компанийн дийлэнх хэсэг түймэрт өртөн хохирол амссан юм.

(Эх сурвалж: bbcnews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button