ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

АНУ-ын 105 настай эмэгтэй гүйлтээр дэлхийн дээд амжилт эвдлээ

АНУ-ын Луизиана мужийн оршин суугч, өдгөө 105 настай Жулия Хокинс өөрийн насны ангилалд хөнгөн атлетикийн дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Арваннэгдүгээр сарын 6-нд Луизиана мужид болсон Ахмадын олимпод Жулия Хокинс оролцож ийнхүү гүйлтийн төрөлд дээд амжилт тогтоов. Тэрбээр зуугаас дээш насны ангилалд 100 метрийн гүйлтэд оролцож дэлхийн хамгийн хурдан хүнээр тодорчээ.

Жулия Хокинс 01:02:95 цагт амжилт гаргажээ. Нэмж дурьдахад, тэрбээр гүйлтийн чадвараараа “Хар салхи” хоч авчээ.

Гэвч тэрбээр анх 101 насандаа гүйж эхлэхээр шийдсэн гэнэ. Сонирхолтой нь, ийм хожуу насандаа гүйлтээр хичээллэж эхэлсэн ч  дөрвөн жилийн дараа дээд амжилтын эзэн боллоо.

Мөн 2019 онд тэрбээр 100+ насны ангилалд 50 метрийн зайд 46,07 секундын амжилтаар мөн дэлхийн хамгийн хурдан гүйгч болж байжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button