ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

АНУ: Алдарт хөгжимчдийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулав

Алдарт уран бүтээлчдийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дуудлага худалдаанд оруулжээ. Тодруулбал, Эрик Клэптон, Элвис Пресли, Майкл Жексон, Леди Гага, Мадонна, Курт Кобейн, Боб Марли болон бусад алдартнуудын эд зүйлс багтжээ.

Дэлхийн алдартай жүжигчдийн эд зүйлс, хөгжмийн зэмсгүүдийг ирэх арваннэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд америкийн Нью-Йорк дахь “Julien's Auctions” дуудлага худалдаагаар зарах аж.

Дуудлагаар нийтдээ 900 гаруй багцыг ийнхүү арилжаална.

Мөн “The Beatles”, Led Zeppelin, “The Rolling Stones”, “AC/DC”, “Queen” зэрэг хамтлагуудын бүтээлүүдийг ч дэлгэсэн байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид 1970 онд “Derek and The Dominos” хамтлагийн дебют тоглолтын үеэр Эрик Клэптоны тоглож байсан акустик гитарыг онцлов. Тэр гитарыг 300-500 мянган доллароор үнэлсэн аж. Үүнээс гадна, Led Zeppelin-ий “Kashmir” дууны үгийг 200-400 мянган доллароор худалдах төлөвтэй байгаа аж.

(Эх сурвалж: Usa Art News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button