УЛС ТӨР

УИХ-ын гишүүдэд дэмжигдээгүй Д.Эрдэнэчимэг гэж хэн бэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, Д.Эрдэнэчимэгийг 49 гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. УИХ-ын гишүүдэд дэмжигдээгүй Д.Эрдэнэчимэг гэж хэн бэ?

Тэрбээр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар 2019 онд томилогдсоноос хойш саяхныг хүртэл ажиллаж буй. Тус сургуульд 1999 оноос хойш 2018 он хүртэл багшаар ажиллаж, удирдах албан тушаалд томилогджээ. Энэ хугацаанд Хуульзүйн үндэсний хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар 2006-2007 он хүртэл нэг жил ажилласан. Мөн “DXN” ХХК-д гэрээт хуулийн зөвлөхөөр 2017-2021 оны гуравдугаар сар хүртэл ажиллажээ.

Боловсрол:

  • 2017-2019 онд Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн докторын хөтөлбөрөөр суралцаж, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
  • 2016-2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж, “Using intellectual property as collateral” буюу “Оюуны өмч барьцааны зүйл болох нь” сэдвээр Оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн, магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургуульд /UC Berkley law/ зочин, судлаач
  • 2007-2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуульд суралцаж, “Risk factors of the Mongolian land registration system” буюу “Монголын газрын эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 1998-1999 онд МУИС-ийн ХЗС-д суралцаж, “Шинжлэх ухаан, утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
  • 1994-1998 онд Отгонтэнгэр Их Сургуульд суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ эмэгтэй мөнгөгүй л юм бн,тэгээл дэмжихгүй бн,Хөөрхий дөө хэцүү юм даа

Zochin
Zochin

Bolovstoltoi hun bna. Hofolmorch hun bolovsyoltoi bdag da.mongogui n unen bhaaa

Battulga
Battulga

Gants gaigui hun bsn zugeer
Minii duu sh huulich shuu

Зочин
Зочин

Тэр 76-д мэдлэг, боловсролтой хүн маш цөөхөн тул боловсролтой боловсролгүйн тухайд ялгаж харах мэлмий хаалттай, өнгө мөнгө гэвэл нүд нь босоод,чих нь дэлдийдэг,бүх юмыг мөнгөөр л хэмжих мэдрэмтэй нөхөд боловролтой боловсролгүй яаж ялгахав түмэн зөв биздээ кк

Зочин
Зочин

мөнгө өгөөгүй тул энэ хүнийг гадуурхжээ. Боловсролтой,буруу замаар будаа тээгээгүй л хүн байна. Нүдэнд дулаахан л эмэгтэй байна. заваан ман

Зочин
Зочин

Отгонтэнгэрийн явууллагаар хасагдсан гэнэ

Zochin
Zochin

UIX d bolobsrol medleg dadlag turshlaga shudraga es..iig ulandaa gishgdj munguur buh asuudal shiiddeg boloh nidee

Зочин
Зочин

Мөнгөөр авахыг энхбаяр эхлүүлсэн

Холбоотой мэдээ

Back to top button