УЛС ТӨР

Б.Энх-Амгалан гишүүн САНАСАНДАА ХҮРЛЭЭ

Одоогоос хагас сар гаруйн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асар их уурссан.

Тодруулбал тэрбээр, Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн нутагт байх Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг БОАЖ-ын сайдын 2021 оны хоёрдугаар сарын 10-ний өдрийн А/45 дугаар тушаалаар Зүүн гарын дархан цаазат газар болгон нэрийг нь өөрчилж, захиргааг нь Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлснийг эсэргүүцсэн билээ. Улмаар асуулга тавьснаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байв.

Асуулгын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай мэтгэлцсэн. Сайдын зүгээс “хол байна” гэх шалтгаанаар нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргачихсан байв.

Харин Б.Энх-Амгалан гишүүний хувьд “байршлыг өөрчилж холдуулаад, дархан цаазат гэх нэршлийг авч хаяж ухах гэж шунахайрч байна хэмээн хардаж байгаагаа хэлж Н.Уртнасан сайдыг загнасан.

Тэгвэл Б.Энх-Амгалан гишүүн Галааридийн тусламжтай санасандаа хүрчээ. Тодруулбал, БОАЖ-ийн сайд тушаалаа хүчингүй болгосноор Говь-Алиай аймгийн БИЖ багийн нутагт орштх Тахийн талын Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг хэвээр үлдээхээр болж буй юм.

Мөн Ховл аймагт харьяалагдах хэсэгт шинэ ХАМГААЛАЛТЫН захиргаа байгуулахаар тогтжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тун сайн байна

Зочин
Зочин

Говь алтайд үлдсэн хамгаалалтыг Б.ЭНХ АМГАЛАН өөрөө санхүүжүүлэх юм байхаа.Эцэст нь дарханы зам шиг юм болж цалин ч байхгүй ажил ч үгүй хэдэн хүүхэд нь сургууль соел ч үгүй тамын амьдрал тэнд болох байхаа.

Зочин
Зочин

ЭНЭ НЭГ ЖОНГИНОСОН ДУУТАЙ ЮМ ХУДЛАА ПОПРОХОО БОЛИМООР ЮМ. ХҮН МУУТАЙ ЭТГЭЭД ГЭДГИЙГ ЧИНЬ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДНЭЭ.

зочин
зочин

хэрэгтэй үед дуугарч байх хэрэгтэй дээ гишүүд л луугарахгүй бол өөр хэн дуугарах вэ дээ сайн байна

Зочин
Зочин

Би жолооч хүн Дарханы замаас болж Энхамгаланд дургүй гэхэдээ тэнэг уртнасангаас хчтадын зүүнгарын гэсэн нэрийг салгасанд их баярлалаа. Учир нь рятадад зүүнгарын дархан газар байдгаас гадна зүүн гар говийн дархан гаүар 2-ын дунд Алтай, Тэнгэр уулын хоорондын ойродын хоолой байдаг. Газарзүй мэдэхгүй сайдаар монголыг тоглуулахаа больж дээ

Холбоотой мэдээ

Back to top button