Нийгмийн

Чингэлэг солилцох туршилтыг түр хугацаагаар хойшлуулжээ

Халдварын тохиолдол гарсантай холбоотойгоор Эрээн-Замын-Үүд боомтын хилийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Гадаад харилцааны яамнаас зохицуулалт хийж байгаа, ойрын хугацаанд хил нээж, хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ гэх тайлбар өгч байв.

Гэтэл Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засварыг дахин хийх шаардлагатай болжээ. Одоогийн хийсэн талбайн засвар нь хангалттай бус байгаа учир хоёр талын туршилтыг түр хугацаанд хойшлуулсан байна.

Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан хэдий ч арьаннэгдүгээр сарын 20-нд Хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button