УЛС ТӨР

В.В.Абрамченко “Монгол талаас дарга томилуулах бол тарифаа чөлөөл” хэмээн тулгажээ

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд арваннэгдүгээр сарын 26-нд буюу өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөсөн билээ. Тус уулзалтаа яригдсан зарим асуудлууд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Тодруулбал, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкогийн хөндсөн хоёр асуудлын нэг нь УБТЗ-ын даргын асуудал. “Монгол талаас даргаа томилуулах бол тарифаа чөлөөлөх зэргээр бодлогын дэмжлэг үзүүл” гэх тулгалт хийсэн гэгдэж байна.

Манай талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз Х.Хэрлэнг томилуулахын тулд төсвөөсөө Монп 1,2-ын 130 тэрбумын өрийг төлөхөөр тогтоолын төслийг хэлэлцэж буй. Өнгөрсөн долоо хоногт УБТЗ-ын Ерөнхий хороо буюу ТУЗ хуралдаж Х.Хэрлэнгийн томилгоог хэлэлцэж эцэслэх байсан ч долоо хоногоор хойшлоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
pkxny
pkxny
2021-11-29 13:08

Дандаа тулгуулаад байх юм уу. Ер нь Орос удирдсан нь дээр бус уу. Манайхан идэж ууна.

Холбоотой мэдээ

Back to top button