УЛС ТӨР

Д.Ганбат: ОХУ-аас нэмж 100 МВТ-ын цахилгаан авна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2021.11.23/ ээлжит хурлаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Цахилгаан дулааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд санал бодлоо илэрхийлж хэд хэдэн асуудал хөндлөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүч маш хүнд нөхцөл байдалд орчихсон байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газрын дэд дарга айлчилсан. Айлчлалын хүрээнд яригдсан эрчим хүчний асуудлыг асууж сонирхлоо. Монгол Улс эрчим хүчний нөөцийг долоон хувиар өсгөсөн байна. Хувийн хэвшил болон улсын 32 аж ахуйн нэгжүүд энэ салбарт ажиллаж байна. Эрчим хүчний салбарт 16 мянган хүн ажиллаж байна. Дундаж цалин бол 1.6 сая төгрөг байдаг юм байна. Энэ цалин нь сүүлийн 1-2 жил нэмэгдээгүй ч эрчим хүчний салбарын  ачаалал нь 9-10 хувиар нэмэгдсэн. Сүүлийн үед биш сэргээгдэх эрчим хүч гэж ярьж байгаа. Цаашид атомын эрчим хүчний салбарт анхаарч, бодлого барьж ажиллах ёстой. Эх үүсвэр нь Монголд бий. Монгол Улсын хувьд усан цахилгаан станц эрчим хүчний системийн тохиргоог нь хийх боломжтой. Тэр тусмаа найдвартай эх үүсвэр гэж тодорхойлогддог.

Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдсэн. Ашиглалтад орвол 300мвт-ын хүчин чадлаар ажиллана. Гэвч Оросын тал Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалахад саад учруулна гэж үзжээ. Аль болох битгий ашиглаачээ гэдэг шаардлага тавьж байгаа. Байгал нуураас гарч буй эх үүсвэр дээр таван цахилгаан станц ажилладаг. Биологийн нөхөн сэргээлт дээр нь Олон улсын судалгааны байгууллага болох  Францын компани ажиллаж байна. Дүгнэлт нь удахгүй гарна.

Эрчим хүчний ачааллын оргил үед ОХУ-аас нэмж 100 Мвт-ын цахилгаан авахаар болжээ. Цаашид гэрээ хэлэлцээр хийх юм байна. Эрчим хүчний салбарыг өөр түвшинд хүргэх цаг нь болсон. Шаардлагатай бол АН-ын бүлэг Засгийн газарт зөвлөмж өгч ажиллана” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-11-29 14:24

Энэ мөн солиорно шүү ичгүүргүй бурна хэн үүнтэй харьцахав дээ хүнии хиисэн ажлыг зээлээд байна

Иргэн
Иргэн
2021-11-29 14:26

Энэ банхар мэт нь зөвлөх гэж ямар баас нь байдаг юм ха ха

Иргэн
Иргэн
2021-11-29 15:22

100Mвт гэдгээ ойлгодог Үхэр мөн үү?

Зочин
Зочин
2021-11-29 16:27

Нефтын бүтээгдэхүүний үнийг чөлөөллөө.Эрчим хүчний с�##�бар дампуур�##�ын ирмэг дээр байгаа юм.Арга хэмжээ авахын оронд Хүрэлсүх харин ч эрчим хүчний үнийг айл өрх �##�бан газараар нь чөлөөлж дампуурах дээрээ тулж Хүрэлсүх ерөнхийлөгч болов.Ингэж л монголоо хорлов.М�##�уудаар удирдуулахаар ингэнэ дээ ингэнэ.Одоо үнийг нь бас чөлөөлөх байхаа даа.Дэлхийн жишиг гээд үнэ чөлөөлөөд нэмээд байх юм Тэтгэврийн бид хохирч байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button