Нийгмийн

“Богд Зонхов цогцолбор босгоно, босгохгүй гэх зуур Энэтхэг нэг сая ном цахимжуулахаар болсон”

Богд Зонховын дүйчэн, Зулын 25-ны өдөрт зориулан МБШТ Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ. 

Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: Богд Зонховын дүйчэн өдөр буюу зулын 25-ны өдөр зул өргөж, буян хураадаг. Зулын 25-ны өдрөөс өмнө Монголчууд тухайн жилийнхээ идшийг бэлтгэдэг. Хуучин уламжлал соёлоо тээн авч явж, ирээдүй хойчдоо үргэлжлүүлэх нь чухал байна. Богд Зонхов бол бурхны хутгыг бүтээж, Гэлүгвийн ёсны талаар номлож байсан нь олон талаар нотлогддог. Эх болсон олон амьтан амар амгалан байгаасай гэж мэгзэм уншдаг. Богд Зонховын цогцолборыг босгоно, босгохгүй гэж ярилцаж байх зуур Гандантэгчэнлин хийдийн нэг сая гаруй номыг цахимжуулах, сэргээн засварлахад Энэтхэг улс буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Ганжуур, Данжуурыг Энэтхэг улсад хэвлээд авчирч өгсөн. 

Гандантэгчэнлин хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Н.Амгалан "Монгол туургатан даяараа бурхны шашинтай. Бурхны шашны түүх 2,000 жилийн тэртээх цаг үетэй холбогдоно. Шашны ном сургаал гэдэг өөрийн муу сэтгэлтэй тэмцэхэд оршдог. Хилэнц хийхгүй байх, буруу зүйлээс татгалзах зуршил бий болгоход тэмдэглэлт өдрийн ач холбогдол бий гэж хэлж болно гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Намчин
Намчин
2021-11-29 14:43

Ум Ма Ни Бадми Хум

Зочин
Зочин
2021-11-29 17:10

Нохой ох

Үнэн үг
Үнэн үг
2021-11-29 22:57

Тангад Төвдийн тэнэмэл соёл шашинг шүтээд трй чёрт болсондоо Мунхаг Монголчууд.Их удв�##� Төвдийн араас орно . ШУ боловсролын с�##�бартай анхаарсан нь дээр.

Холбоотой мэдээ

Back to top button