ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ коронавирусийн шинжилгээ эерэг гарсан өвчтөнд 1570 ам.доллар олгохоор болов

БНХАУ-ын Харбин хотын эрх баригчид коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан оршин суугч болгондоо 1,570 ам.доллар олгохоор боллоо.

Ийм шийдвэр гаргасан нь ард иргэдээ амьсгалын замын өвчний анхны шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авахад нь чиглэсэн дэмжлэг аж.

Хэрэв жихүүдэс хүрэх, ханиалгах, хоолой өвдөх, үнэр болон амт мэдрэхгүй болох, гүйлгэх, байнгын ядрах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг БНХАУ-ын эрх баригчид зөвлөж байгаа юм. Албаны хүмүүст дээрх шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт хандаж, холбоо барих хаягаа мэдээлэхийг хүсчээ.

Мөнгөн тэтгэмжийг халдвар авсан ч өөрийнхөө холбогдох мэдээллийг өгөөгүй бол системээр мэдээллийг нь шүүж үзээд тухайн өвчтөнд дээрх 1,570 ам.долларыг олгохгүй гэдгийг онцолжээ.

Одоогийн байдлаар Хятадын Харбин хотод коронавирусийн  өвчлөлийн байдал хүндэвтэр байгаа юм. Зургаан сая гаруй хүн амтай тус хотод өдөр бүр “КОВИД-19”-ийн халдварын шинжилгээний арав орчим эерэг хариу гарсаар байгаа аж.

(Эх сурвалж: Xinhua News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button