УЛС ТӨР

МАН хоёр том “бүлэглэл”-ээ Удирдах зөвлөлөөс хаслаа

Өчигдөр /2021.12.08/ МАН-ын Бага хурал хуралдаж, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Үүгээр “ТВ-9” телевизийн захирал П.Баттөр, Соёлын сайд Ч.Номин нарын хүмүүс шинээр нэмэгдсэн нь ихээхэн анхаарал татсан.

Үүний зэрэгцээ С.Батболд, М.Энхболд нарыг хассан байгаа нь маш том зориглол, шийдэл, үйлдэл болов.

МАН хэмээх аварга институт дотор С.Батболд, М.Энхболд нар өөр, өөрсдийн хаанчлалаа тогтоосон ахмад улс төрчид. Тэдний сүлжээ бүхий намын хүчин зүтгэгчид шат шатны бүтцэд нь болоод төрийн албанд байсаар ирсэн.

Гэвч өдгөө Удирдах зөвлөлөөсөө хасчихна гэдэг нам дотор хоёр томоохон бүлэглэлийг тэр чигт нь “тайраа” авчихаж буйгаас ялгаагүй гэлтэй.

Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авч, Д.Амарбаясгалан генсекээр дөрөв дэх удаагаа улиран томилогдсон нь залуусын үе ирж буйг илтгэдэг. Тэд нам дотроо яг С.Батболд, М.Энхболд нарын үеийнхний бүлэглэлтэй зарим талаар нүүрэлдэж, ашиг сонирхол болоод үзэл санааны ялгаатай байр сууринд зогсож буй дүр зураг уншигддаг.

Ямартай ч МАН-ын дотоод үйл ажиллагаанд хамгийн өндөр түвшинд нөлөөлөх бололцоотой Удирдах зөвлөл хэмээх бүтцээс С.Батболд, М.Энхболд хоёр хасагдаж буйгаас намын ирээдүйн чиг хандлагыг тодорхой хэмжээнд зураглаж болом.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-09 20:48

М.ЭНХБОЛД ШОДРОГ ТАВААС ӨШӨӨГӨӨ АВНА Ш ДЭЭ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЖЕНКОГООС СҮГ БАС ХАРИУГАА АВАХ БАЙХ

Зочин
Зочин
2021-12-09 22:40

Одоо үёэ өнгөрөөсөн хүмүүс болих хэрэгтэй одоо болооош дээ

Холбоотой мэдээ

Back to top button