ДЭЛХИЙ
1972 оны энэ өдөр саран дээр сүүлийн удаа буужээ

Арванхоёрдугаар сарын 13. Apollo 17 хөлгийн нисэгч Южин Сернан, Харрисон Шмидт нар 1972 оны арванхоёрдугаар сарын 13-нд саран дээр гишгэсэн сүүлчийн хүмүүс болсон байна.
1972 оны арванхоёрдугаар сарын 07-нд дэлхийгээс хөөрч арванхоёрдугаар сарын 11-нд саран дээр газардсан "Apollo 17” арванхоёрдугаар сарын 19-нд дэлхий дээр буцаж ирсэн. Хөлгийн багийнхан арванхоёрдугаар сарын 11, 12, 13 гэсэн гурван өдөр тус бүр долоон цаг, нийт 22 цагийг сарны гадарга дээр өнгөрөөжээ.
Хөлгийн гишүүдийн саран дээр дуулсан явдал дэлхий даяар алдаршсан бөгөөд "Last man on the moon” баримтат кино 2014 онд нээлтээ хийсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкууд хэзээч саран дээр бууж байгаагүй тухайн цаг үед хүйтэн дайны цаг үе ид өрнөж байсан цаг өөрөөр хэлбэл Варшавын гэрээний орнуудын эсрэг хийсэн үйлдэл буву давуу талыг олж авах гэсэн ээлжит жүжиг байсан гэдэг