ДЭЛХИЙНИЙГЭМ

Хакерууд Энэтхэгийн Ерөнхий сайдын “Твиттер”-т халджээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн “Твиттер” /Twitter/ хуудас хакеруудын халдлагад өртжээ. Энэ талаар Ерөнхий сайдын  албанаас олон нийтийн сүлжээгээр мэдээллээ.

“Хакерууд “Твиттер”-т халдсан нь мэдэгдэж, аккаунтыг шууд хамгаалсан” гэжээ.

“Блүүмберг” /Bloomberg/-ийн мэдээлснээр, хакерууд Модигийн “Твиттер” хуудсанд “Энэтхэгт биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авахыг зөвшөөрсөн” гэж жиргэсэн аж. Мөн хакерууд Энэтхэг улс дижитал валют худалдан авч, иргэддээ тараана гэж нийтэлсэн гэлээ.

“Твиттер” хуудас нь хакеруудын “гарт” богино хугацаанд байсан тул тэр хугацаанд нийтэлсэн жиргээнүүдэд онцын ач холбогдол өгөхгүй байхыг Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдлээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button