Нийгмийн

Б.Мөнхжин: Эрээний талаас хилийн 0 цэгт дахин үнэлгээ хийж байна

Эрээний хил нээж, энэ сарын 10-наас ачаагүй автомашинууд хилийн 0 цэг рүү орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хил хаагдахаас өмнө Эрээн рүү гарсан хоосон автомашинуудаа татаж, Монгол руу ачаатай автомашинууд орж ирэх замыг чөлөөлж байсан юм.

Тэгвэл Эрээний талаас дахин шаардлагууд тавьсанаар хилээр ачаа нэвтрэлт дахиад зогсжээ. Тодруулбал, Бээжингийн төрийн зөвлөлөөс халдвар хамгаалалт, зохион байгуулалтын ажлаа сайжруул гэснээс гадна аюулгүй байдлаа дахин нягтлах үүрэг өгчээ. Тиймээс энэ ажлаа сайжруултал дахин хилээр ачаа бараа гарахааргүй болж байна.

Энэ талаар ГХЯ-ны дэд сайд Б.Мөнхжингөөс тодрууллаа.

Тэрбээр "Эрээний хил дахиад зогссон гэж ойлгож болохгүй. Үе шат, процесс үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагаас ням гараг хүртэл хилинй 0 цэг дээр автомашинуудаа авч, гаргах үйл ажиллагаа хийсэн. 50-60 хоног хаалттай байсан хилийг нээсэн нь чухал байлаа.

Эрээний талаас дээрх гурван өдрийн нөхцөл байдлаа дүгнээд, цаашид ачаа бараагаа оруулж, гаргах боломжтой эсэх талаар халдвар хамгааллын үнэлгээ хийх шаардлага тавьсан. Хилийн 0 цэг рүү монгол жолооч нар орж байгаа учраас халдвартай бүс гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс энэ хяналт шалгалт, үнэлгээ бол түр зуурынх. Удахгүй байх гэж найдаж байна. Нэг эхэлчихсэн ажлаа саадгүй явуулахын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад авах нь чухал” гэлээ.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За за хойд хөрштэйгөө найрамдах эсвэл АНУ-н 56 дахь муж улс болох л зам үлдэж байна даа ? Урд хөрш явцгүй боллоо. Халдварын тархалт багассан үед ингэх нь ойлгомжгүй таалагдахгүй байна.

Иргэн
Иргэн

Монгол улсын харьалалтай тээврийн хэрэгслийг хилээрээ гаргаад явуулчихад ямар халдвар яриад байна аа.Огт ойлгохгүй байна аа!!!

Хэцүү
Хэцүү

Оо цэг хүйтэн байна. Паар халаагч тавьж гадаа дулааныг +20° аас доошгүй болго. Гэвэл яах вэ ?

Umhii hujaa
Umhii hujaa

Ukhii hujaa nar mongoloor naadchih yumaa nuursee bitgii gargaach malnuudaa

гочоо
гочоо

за даа хятадын зөв. учир нь тэдний шинжилгээний статистик үнэн. харин манайх худлаа. хятадууд тэрнийг мэдэд хатуу байна._ Ард түмнийг хуурч болохч хятад улсыг хуурч чадахгйү дээ МАНАН минь

Холбоотой мэдээ

Back to top button