Нийгмийн

Ханх суманд дахин газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын хоёрдугаар багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 354 км, сумын төвөөс баруун урд зүгт 36 км/ -т гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг 16:19 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдэж, хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Энэ нь он гарсаар Ханх суманд газар хөдөлсөн гурав дахь тохиолдол юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button