Суварга босгодог мөнгөөрөө СААТУУЛАХ байр барья

Өнгөрсөн амралтын өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх дуудлагын дагуу цагдаагийн ажилтан арга хэмжээ авчээ. Ингэхдээ сумын төвд шонгийн модонд гаваар холбож тогтоон саатуулжээ. Тухайн үед орон нутгийн нэгэн иргэн бичлэг хийж сумынхаа пээж группт нийтэлснээр хүлсэн цагдаа, хүлэгдсэн иргэн хоёр сошиал “эрүү шүүлтэд” өртөх нь тэр ээ.
Бодит нөхцөл байдлын талаар эх сурвалжуудтай холбогдож, шаардлагатай зүйлсийг асууж тодруулахад
“Манай суманд саатуулах байр байхгүйтэй ижилхэн. Саатуулах байр, ажлын өрөөтэй цагдаагийн нэг кубон байдаг ч ашиглах боломжгүй болсон. Арван жилийн өмнө анх баригдахдаа чанарын шаардлага хангаагүй учраас одоо хана нь цуурчихсан, халаалт хийх нөхцөлгүй, хүн ажиллаж, бас хүн саатуулж хорих ч орчин нөхцөлгүй газар бий. Байрны багшид агсам тавьсан, мотоцикльтэй сумын төвөөр давхиад байна гээд хүмүүс цагдаа дуудсан. Манай энд цастай байгаа, тэгээд ч тэр хүний хүүхдээ аваад явах зүгт хоёр гол гаталдаг. Тийм учраас цагдаа эрсдэлээс сэргийлж арга хэмжээ авсан. Өдөртөө дулаахан байгаа болохоор цаг орчим болоод суллаж асуудлыг нь шийдэж явуулсан. Саатуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн, саатуулах байр нь боломжгүй учраас тухайн цаг нөхцөлдөө тохируулж ажилласан гэж үзэж байгаа. Таньж мэдэх хүнгүй учраас тэнд саатуулсан” гэж хэллээ.
Бусад эх сурвалжийн мэдээлснээр, тухайн хүн Тэлмэн сумын иргэн биш юм байна. Дотуур байрнаас авахаар ирсэн гэж яриад байгаа ахлах ангийн охины хойд аав аж. Тэлмэн сум нь согтуу иргэнийг саатуулах байргүй учраас ар гэр, хамаарал бүхий хүмүүст нь хүргэж өгөх байдлаар ажилладаг байна. Мотоцикльтэй иргэн саяхан энэ нутагт ирж охины ээжтэй гэрлэсэн учраас таньж мэдэх айлгүй. Тийм болохоор цагдаа эрсдэлээс сэргийлэн тохирох боломжит арга хэмжээг авчээ.
Хэрвээ цагдаа тухайн үед энэ арга хэмжээг аваагүй бол охин ч, иргэн өөрөө ч ямар нэгэн эрсдэлд орох байсныг үгүйсгэхгүй. Гэтэл өнөөдөр арга хэмжээ авсан цагдаагийн буруу болж “дэвслүүлж” байна. Хэрвээ саатуулаагүй яваад эрсдэлд орсон бол бас л цагдаагийн буруу байх байсан. Саатуулах байргүй сумын цагдаа согтуурсан иргэнээ өөр хаана хийж эрүүлжүүлж болох вэ гэдэг асуулт энд гарна. Гэртээ аваачих уу, эсвэл хэн нэгний амгалан байдлыг алдагдуулж аль нэг орчинд оруулах уу, эсвэл нүдэн балай, чихэн дүлий хаяад явчих уу. Цагдаа түүнийг хаясангүй, цас ханзарч хаврын урь орсон өдөр цаг хиртэй гадаа гавлан тогтоож. Эргэж очоод арга хэмжээг авч ажиллаж. Харин тухайн үеэр нэгэн иргэн бичлэг хийж сумын групп-т тавьснаар “нийтийн хүртээл болох” нь тэр.
Тэлмэн сумын энэ тохиолдлоос нийт сумдын саатуулах байрны ерөнхий дүр зураг харагдана. Ар гэрт нь аваачиж эрүүлжүүлнэ гэдэг бас л “аюултай алхам”. Чухамдаа сумдад саатуулах, эрүүлжүүлэх байрны үүргийг ар гэр, хамаатан садан нь гүйцэтгэдэг гэж ойлгогдохоор байна.
Эрх мэдэлтнүүд, удирдах албан тушаалтнууд хэн нэгний дурсгалыг хүндэтгэсэн суварга босгож, хүн амынхаа хүртээмжээс хэтэрсэн театр, музейд төсөвлөдөг зардлаасаа сэтгэл гарган танаж, ганц хоёрхон ч гэсэн хүн багтахаар саатуулах байр барихсан. Саатуулах байргүй цагдаа, боломждоо тааруулж арга хэмжээ авсны төлөө бүрэн бүтцээрээ уучлалт гуйж мэхийхийн зэрэгцээ, хэдхэн метр квадрат саатуулах байртай болгочих ухаан байсан болов уу.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sogtuuruulah undaa zarahaa l bolichihson tegwel eruuljuuleh bair hereg bhgui bolno
Больсон ч нэмэргүй зун болох гэж байна манайхан хувиараа үнээгээ саагаад л архиа өөрсдөө үйлдвэрлэгддэг ард түмэн Ухаан нь далай л гэсэн үг ккк
+ bolichih
Энэ цашдаагийн буруу биш зөв
Цагдаа маш зөв ингэхгүй бол архичид их л юм болдог шүү
Саатуулах байранд мөнгө зарах хэрэг байна уу. Зүгээр л байна ш дээ.
Цагдаа нар ч ёстой зовох юмдаа архичид хэцүү байна даа болж өгвөл хэдэн цагдааг л буруутгах гээд байдаг энэ цагдаа хэдэн хүнии амь аварсан ч юм билүү ... бичлэг хиисэн тэнэг юу бодоовдээ горьгүй ээ
Бичлэг хииж тависан тэнэг согтууг өмөөрсөр үйлдэл хиисэн учир арга хэмжээ авах нь зөв цагдааг муутгах гэсэн байна эргүү мал бас архичин юм байгаа биз өөр ухаантай хүн иим хиихгүй дээ
Согтуу хойд эцэг дагавар охиноо авч яваад хээр хүчиндэх ч байсан юм уу хэн мэдлээ. Цагдаа зөв шийдвэр гаргасан.шонгоос гавлаагүй дараа нь нэг юм бодвол цагдааг буруутгана