ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
ОХУ-ын эсрэг авсан хоригийн улмаас Их Британид тавилгын үнэ өсөв

Их Британид Оросын эсрэг шинэ хориг тогтоосноор тавилгын үнэ огцом өсжээ. Энэ нь Орос, Беларусь улсын модны импортыг хориглосонтой холбоотой талаар “The Guardian” мэдээлэв.
Орос, Беларусь улсаас мод худалдаж авахыг хориглосон нь тавилга үйлдвэрлэгчид мод худалдан авах өөр эх үүсвэр хайж эхэлсэн. Модны нийлүүлэлт тасарснаас буйдан зэрэг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг “Brexit”-ээс өмнөх үеийн үнэтэй харьцуулахад даруй 25 хувиар өсжээ.
Тус улсад тавилгын үнэ дунджаар 17 хувиар өссөн бол инфляц долоон хувьд хүрсэн нь сүүлийн 30 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болоод байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.