ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ: Шувууны томуугийн H3N8 халдвар хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

БНХАУ-д “H3N8” шувууны томуугийн халдвар хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс өмнө нь, шувуун томуу нь зөвхөн адуу, нохой, шувуу, далайн хав зэрэг амьтдаас илэрч байсан юм.

Мягмар гараг /2022.04.26/-т тус улсын эрүүл мэндийн байгууллагынхан “H3N8” шувууны томуу тархах эрсдэл бага байгаа, хүнд халдварлах чадваргүй хэвээр байгаа хэмээн мэдэгдэж байсан юм.

Гэсэн ч, дөрөвдүгээр сарын 5-нд дөрвөн настай хүүхдэд “H3N8” шувууны томуугийн шинж тэмдэг илэрсэн нь батлагдсан.

Хятадын эрүүл мэндийн ажилтнуудын дүгнэсээр халдвар авсан хүү тахиа, хэрээтэй ойр байсан гэж мэдүүлсэн байна. Харин хүүгийн ойр дотны хүмүүс “H3N8” шувууны томуугийн халдвар аваагүй гэсэн мэдээлэл байна.

Хятад бол шувууны ханиадны янз бүрийн омогтой тул шувууны аж ахуй эрхлэгчид голчлон халдвар авдаг аж.

Эх сурвалж: Arirang News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-27 12:16

Хөл хорио тогтооё

Зочин
Зочин
2022-04-27 15:13

Хятдад гарахгүй өвчин �##�гаа

Холбоотой мэдээ

Back to top button