БНХАУ-д зорчигч тээврийн онгоц осолдож, 40 хүн бэртжээ
Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунчин хотын Жианбэй олон улсын нисэх онгоцны буудалд “Tibet Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц нислэгийн зурвасаас хөөрөх үеэрээ шатсан мэдээлэл байна.
Эл онгоцонд 113 зорчигч, багийн есөн гишүүн зорчиж явснаас 40 нь бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Чунчин-Нинчи чиглэлийн “TV9833” онгоцыг хөөрөх үед зүүн урд талын их бие нь шатаж эхэлсэн хэмээн нисэх онгоцны буудлын “Weibo” цахим хуудсанд нийтэлжээ.
Азаар хүний амь хохироогүй аж. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
Галыг унтрааж, буудлын онгоц хөөрөх зурвасыг хаасан аж. Харин нисэлгийн зорчигчдыг Сычуань мужийн Чэндү хотын Шуанлю олон улсын нисэх онгоцны буудал руу хэсэгчлэн шилжүүлж эхэлсэн байна.
Энэ удаагийн осол бол нисэх онгоцны хувьд Хятадад он гарснаас хойших хоёр дахь томоохон осол. Өмнө нь, Куньмин-Гуанжоу чиглэлийн “MU5735” Боинг онгоц гуравдугаар сарын 21-нд Хятадын өмнөд хэсэгт осолдсон. Тухайн үед онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн гээд 132 хүн зорчиж явсан ба бүгд ослоор нас барсан юм.
Эх сурвалж: CGTN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.