ДЭЛХИЙ

Шинэ Зеланд улс “Газпром” болон Беларусийн 43 компанийн эсрэг хориг тогтоолоо

Шинэ Зеланд улс ОХУ болон Беларусийн 44 компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ талаар тус улсын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн алба мэдээллээ.

“Хоригт орсон эдгээр компаниуд нь бүгд В.Путиний Засгийн газрын хяналтад байдаг ба түүхий эд, дэд бүтэц, харилцаа холбоо, тээвэр ложистик, зэр зэвсгийн гэх ОХУ-д стратегийн ач холбогдолтой компаниуд” гэдгийг хэвлэлийн алба онцолжээ.

Хоригт орсон компаниудын дунд ОХУ-ын байгалийн хийн монополь “Газпром” багтжээ. Мөн ОХУ-ын цэргийн зориулалттай үйлдвэрийн газрууд болон Беларусийн батлан ​​хамгаалахын салбарын зургаан байгууламж орсон байна.

Энэ мэтээр Шинэ Зеланд улс В.Путиний түрэмгийллийг эрс эсэргүүцэж, зохих ёсны хориг арга хэмжээ авч, Украиныг дэмжсээр байх болно гэдгийг тус улсын Гадаад Хэргийн Яам онцолсон аж.  

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button