ЯРИЛЦЛАГА

А.Номин: Хүүгээ амьд үед нь ангир уургаа амлуулж чадаагүй дээ харамсдаг

Амгалан амаржихад наймдугаар сарын 30-нд эндсэн нярайн талаар бид мэдээлж, ар гэрийн зүгээс /нярайн аав О.Мөнхбаяр/ ярилцлага авч байсан.

Өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Эндсэн нярайн асуудалд эмч нар буруутай, хариуцлагагүй үйлдэл гаргасан хэмээн гомдолтой буйгаа илэрхийлж, хууль хяналтын байгууллагад хандсан гэдгээ ар гэрийнхэн нь хэлж байсан. Тэгвэл манай сайтад нярайн ээж А.Номин хандаж ярилцлага өгөхийг хүссэн. Иймд бид түүнтэй нөхцөл байдал одоо ямар байгаа талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Төрснөөсөө хойш дахин Амгалан амаржих газартай холбогдож, биеэ үзүүлэв үү та?

-ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар мягмар гарагийг амралтын өдөр болгож, хагассайн /2019.09.07/ өдрийг ажлын өдөр болгосон. Тэр өдөр төрсний дараах хяналтын эмч дуудан үзлэгт орж, оёогоо үзүүлсэн. Гэвч тухайн үзлэг хийж оёдол цэвэрлэж байсан сувилагч намайг их шоолж дооглонгуй байсан. Тэр хүн төрсний дараа надад боолт хийж байсан сувилагч байсан. Үнэхээр, хагалгааны сорив дээр дарахад өвдөж байсан учраас ёоёо гэсэн. Би чинь төрөөд долоо л хонож байсан хүн шүү дээ тийм хурдан, хагалгааны сорив эдгэх биш. Гэтэл баашиллаа, төрөөд долоо хоночхоод яасан арчаагүй юм гээд л цаанаасаа хүн дуудаж ирснээ, хагалгааны сорвинд минь дарж үзүүлээд шоолоод байсан.

-Та ямар хариу үйлдэл үзүүлэв?

-Тийм үйлдэл гаргахад нь би боолт хийлгэхгүй гээд уйлчихсан чинь “Чи өмнө нь зүгээр хийлгээд л байсан биз дээ ” хэмээн аргадсан. Гэсэн ч хандлага нь үнэндээ таалагдаагүй. Бусдаар надтай эмнэлгийн зүгээс холбогдож уулзаагүй. Хүүг эндсэний дараа эмнэлгээс гараагүй байхад, эмч нар нь таарчхаад сонин харж зөрснөө цаашаагаа инээлдээд л явсан. Ядаж уучлаарай ч юм уу, ямар нэгэн гэмшсэн сэтгэлийн үгс хэлж болох л байсан. Ер нь төрөх эмнэлгийн эмч нар хэн нэгний танил тал, ямар нэг гар цайлгах мөнгө өгөөгүй л бол тоодоггүй дүр зураг байсаар л. Надтай адилхан “хийсвэр ” хагалгаанд яаралтай орсон эмэгтэй боолт хийлгэх үеэр ирэхэд “Өө манай тэрний хэн байна шүү дээ, нааш ир ” гээд л шал өөр болчихсон. Энэ мэт дүр зураг, гар цайлгахгүй л бол өвчтөнөө тоохгүй байгаа нь үнэхээр хариуцлагагүй байдал.  

-ХҮҮД ГАРСАН ХҮНДРЭЛ ЦУС АЛДСАНААС БОЛСОН ГЭХ, ХАРИН МИНИЙ ЦУС АЛДАЛТ ДООГУУР ҮЗЛЭГ ХИЙСНЭЭС БОЛСОН-

-Танд доогуур үзлэг хийж, ус хагалсны дараа цус алдаж, хүүхэд тань хүндрэлтэй төрсөн хэмээсэн. Одоо тэр эмчийн нэрийг санаж байна уу?

Доогуур үзлэг хийж, ус хагалсан эмчийг н.Даваадулам гэдэг. Доогуур үзлэгт орохоос өмнө ургийн зүрхний бичлэг хийлгэж, бүх юм хэвийн байсан. Өмнө нь үзүүлэх бүртээ би эмч нартаа “Миний эхэс доош байрлалтай 1,5 см” гэж хэлж байсан. Эхэс доор байгааг илтгэсэн эхоны зургаа би эмнэлгийнхэнд өгсөн тэд хураагаад авчихсан. Эхоны эмч болгоомжтой байгаарай гэж сануулж байсан учир хэлж, сануулж байсан. Хүлээн авахын эмч доогуур үзлэг хийхдээ зүгээр гэхэд нь итгээд санаа амарсан. Гэтэл ус хагалж, цус алдсанаар шуурхай хагалгаанд орох шийдвэр гарч н.Мэндбаяр эмч надад хагалгаа хийсэн. Хүү минь есөн цаг өнгөрч байхад мэндэлсэн гэсэн. Бараг нэг цагийн турш цус алдсан хэвээр хугацаа алдсан байгаа юм.

-Нярайд хүндрэл гарсан нь юунаас болсон гэж эмнэлгийн зүгээс тайлбарласан бэ?

-Намайг цус алдсан учраас гэж тайлбарласан. Жирэмсэн болсон үеэсээ хойш үзүүлсэн эхо, үзлэгийн бүх зүйлс бий. Тэр болгонд хүүхэд болон надад асуудал байхгүй гэж хэлдэг байсан. Анх хавагнаад эмнэлэгт очиход Амгалан амаржихын эмч нар ч жирэмсэн хүн хавагнаж л байдаг гээд тоолгүй явуулж байсан. Дараа нь дахиад, төрөхөөсөө өмнө хавангаа буулгах санаатай өөрөө очоод эрүүл саруул байсан хүүхдээ эндүүлчихсэн. Би ч одоо өөртөө л гомдох юм. Эмнэлэг миний өвчтөний түүхийг өгөх нь байтугай үзүүлэхгүй байгаа. Тэд магадгүй намайг ямар нэг өвчтэй болгоод биччихсэн ч байж магадгүй.  

-ХҮҮХЭД МИНЬ ЭСЭН МЭНД БАЙСАН БОЛ ДАХИН ТӨРӨХГҮЙ БАЙСАН Ч ХАМААГҮЙ БАЙХ БАЙСАН-

-Танай гэр бүлийн хүнээс ярилцлага авсны дараа бид эмнэлэгт хандаж, тодруулахаар очих үед нярайд сэлбэдэг цус нь том хүнд сэлбэдэг цуснаас өөр. Иймд цусны төвөөс нярайд хэрэгтэй цус авчруулах гэж тэгж оройтсон гэх тайлбарыг хэлсэн. Та бүхэнд энэ талаар хэлсэн үү. Хүүд нь цус сэлбэж амжсан юм болов уу?

Сүүлд нөхрөөсөө энэ талаар сонсож мэдсэн. Гэхдээ Багшийн дээдээс Амгалан амаржих хүртэл цусны төвөөс цус авчрахын тулд таван цаг болсон байгаа юм. Нөхөр минь хүүгийнхээ дэргэд байсан. Би хальт очиж хүүгээ харсан. Цус нь ирээд зүгээр болчих байхдаа л гэсэн итгэл байсан. Даанч амьд байхад нь хүүгээ амлуулж чадаагүй, үүнд маш их харамсдаг. Найдваргүй болж, амьсгалын аппарат салгасны дараа ганц хоёр дусал амьгүй үрийнхээ амруу дусаасан.

-Нөхөр нь эмнэлгийнхнээс гуйж байгаад хүүгийн тань амьсгалын аппаратыг дахин залгуулсан гэдэг хэр удсан бэ?

-Тиймээ, эцэг хүний зөн совингоороо манай хүн гуйж байгаад аппаратыг нь залгуулсан. Эмч тэгэхэд танай хүүхдийн хоолой урагдана шүү дээ гэхэд бид амьтай л бол хоолой нь урагдсан ч бид үрээ авч үлдэнэ гэж бодсон. Гэтэл цаг ч хүрэлгүй одоо найдваргүй болсон гээд амьсгалын аппаратыг нь салгасан. Тухайн үед хүүхдээ тэврээд уйлж байхад, хүүхдээ өг гэхэд нь үгүй гэтэл чи наадахаа өг яах гээд байгаа юм гэж хэлж байсан нь үнэхээр хүн чанаргүй. Нөхөр минь ирээд намайг тайвшруулсан ч, бүхэл бүтэн хүнийг наадахаа гэж харьцах нь үгээр хэлэмгүй зэвүүцэл хүргэсэн.

Эмнэлгийн зүгээс таныг дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох байсныг сайн ажиллаж, аварч чадсан хэмээн хэлсэн байсан. Таны нөхцөл байдал үнэхээр хүнд байсан уу?  

-Өөрсдийгөө өмгөөлж хамгаалах тайлбар байсан болов уу даа. Хожуу үеийн хордлого гэдгийг төрсний дараа л мэдсэн. Өмнө нь жирэмсэн хүнд хаван байх зүйл гээд л явуулаад байсан. Нэг ч эмч хожуу үеийн хордлого гэж хэлээгүй. Тэгээд төрсний дараа залуу хүн дахин хүүхэдтэй болно. Бид дахин төрөх боломжгүй байсныг боломжтой болгосон гэсэн. Дахин төрөх боломжгүй болсон ч хамаагүй хүүхэд минь эрүүл байсан бол би гомдолгүй л явах байсан. Гэтэл эдгээр хүмүүст ямар ч хариуцлага байхгүй. Өөрсдийгөө өмөөрөх үг нь аварсан шүү л гэж байгаа юм. Ер нь эмнэлгийнхэн мөнгө л сарвайхгүй бол хөдөлж өгдөггүй байдлыг ч гэсэн таслан зогсоомоор байна. Энэ мэт бидэн шиг хүүхдээ алдсан олон тохиолдол байна. Өчигдөрхөн надтай хоёр ихэр нярайн нэгийг нь алдсан ээж холбогдсон. Тэр үед нь алдаа гаргасан эхоны эмч “Би нөгөө ихрийг нь мэдээгүй шүү дээ ” гэж хэлсэн гэж байгаа юм. Ийм хариуцлагагүй байж болохгүй.

-21-ЭЭС ИЛҮҮ ХОНОГ БОЛЧХООД БАЙХАД ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ ГЭЭД БАЙЦААГЧ ЭМНЭЛГИЙН ЗҮГЭЭС МЭДҮҮЛЭГ АВАХГҮЙ, БИ ӨӨРӨӨ АЖЛАА МЭДНЭ ГЭЭД БАЙГАА-

-Цагдаагийн байгууллагад та болон эмнэлгийнхэн мэдүүлэг өгсөн үү. Нөхөртэй нь ярилцаж байх үед шүүхийн шинжилгээний хариу 14 хоноод гарна гэж байсан гарсан болов уу?

Миний хувьд 2019.09.07-ны өдөр эмнэлэгт үзүүлэхээс өмнө цагдаа дээр очиж дутуу хагас мэдүүлэг өгсөн болсон. Дахин өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өнөөдөр /2019.09.24/ өгөхөөр болсон. Шүүхийн шинжилгээний хариу гарсан талаар байцаагчаасаа утсаар лавлаж асуухад, гараагүй гэсэн. Мөн сонирхолтой нь эмнэлгийн зүгээс тайлбар мэдүүлэг аваагүй, шүүхийн шинжилгээний хариу гарсны дараа мэдүүлгээ авах болно. Би өөрөө ажлаа мэдье гээд огт хөдөлж өгөхгүй байгаа. Би хувийнхаа зүгээс хууль хяналтын байгууллагад ажилладаг хүнээс лавлахад шүүхийн шинжилгээний хариу гарахын өмнө болон дараа аль алинд нь мэдүүлэг авах ёстой юм байна лээ.

-Одоо танай гэр бүлийн зүгээс ямар шаардлагыг тавьж байна вэ?

-Ингэж явсаар хэрэг хаагдах вий гэхээс айж байна. Анхандаа эдгээр эмч нарыг цалин мөнгөний хувиар шийтгүүлээд ч болов алдаагаа ухамсарлаасай гэж бодсон. Гэтэл одоо харилцаа хандлага нь өөр байгаа учраас хүний амь бүрэлгээд ямар шийтгэл авдаг тэр хариуцлагаа хүлээгээсэй гэж бодож байна. Цагдаагийн байгууллагын хандлагаар цаашдаа яаж ч магадгүй байгаа учраас би хэвлэлүүдэд хандаж байгаа.  

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

Гар цайлгахгүй л бол хөдөлдөггүй, эмч ажилтан нарын ийм үйлдлийг таслан зогсоож, үнэнч шударгаар ажлаа хийлгэдэг тогтолцоог бий болгомоор байна. Тэд мэдээлэл өгүүлэхгүй, гаргахгүй хэмээн олон зүйл хийдэг юм байна лээ. Биднийг ТВ8 телевизийг дуудчихаад ярилцлага өгөхөөр доошоо хүлээн авах руу буухад яриа өгүүлэхгүй хэмээн харуул нь нөхөртэй минь барилцаж авсан. Тэр үед дөнгөж төрсөн би өөрөө явах чадалгүй байтал хэн нэгэн намайг тэргэнцэртэй минь түрээд буцаагаад дээшээ гаргачихсан. Тэр үед юу болж байсныг ТВ8 бичиж авсан ч тэр мэдээлэл нь цацагдаагүй. Ийм л байна.

-Ярилцсанд баярлалаа.  

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Таг

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

  1. amgalan amarjihad torno ghees vhtlee aij bailaa. meddeggui bj bgad 10honog emchilgee hiilgeh uede er n oilgoson. hariutslaga hvleeh hvn olddui hernee negl ih uuralsan medemhiirsen hvmvvs

    1. mendbayar emch deer hagalgaagaar tursun geed 3 n emegtei namaig hojuu ueiin hordlogotoi geed hevtej bhad ergej hevteed emchilgee hiilgej bsan.ug ni tasgiin erhlegch yum gesen,uneheer chadvargui setgelgui ulsuud bsan.eregtei suvilsgchiig daralt ihdeed bn uzeed uguuch gesen chin yun surtei yum ,uruunduu ocood bj bai geed zagnaj bsan.bi l lav hevteh honogoo ch guitseegeegui garch gurvan gald tursun.39 tei turj bsan bolohoor ersdelees uneheer aisan

  2. Ajilaa hiij baij yund ni uurlaj hun shooldog bn tiim durgui bol uur ajil hiimeer ym zarim emch suvilagch nar bi gadaadad hiisvereer turuud tsus aldaad seheenii tasagt 2 honoson buh ymiig suvilagch nar hiigeed huuhdiig hurtel chi bolohgui geed 3 honog huuhdiin uruund asarch bsan seheenees garaad bosson suvilagch nar ni usand oruulj uguud mansi mgl odoo iim bolmoor ym

  3. Ажлын ачааллаа дийлэхгүй бол хүнд уурлаж байхаар ажлаасаа гараад гэртээ хэвтээч.нярай хүүхэд төрсөн эмэгтэйд уураа гаргаж байхаар.дооглоод байхдаа яахав дээ.оёо таиулах ямар хэцүү билээ дээ.үрээ алдсан эхийг өрөвдөх сэтгэлгүй муусайн юмнуудыг халаач.энэ ажлыг хийж амьдарлаа залгуулж байгаа юм бол үнэн сэтгэлээсээ хийгээч.ажилдаа дургүй бол гараач.

  4. Өө ийм муухай хүмүүст буцаад тэр муухай санаа нь өөрсдөд нь ирнэ ш тээ. Манай эмч нар онгироо өас балиар шог юмнууд гар харсан. Чааваас

  5. naaduul chin bol unheer aimaar aluurchid shdee namaig dutuu torohod 30doloo honogtoi huug maani zoriulaltiin ekvatorodn hiigeegui halaadag gudsan deer 3hoonog bailgaj bgaad hundruuled eh nylhasruu zoriulaltiin sawand hiigeegui teewerlej ywaad alsan humuus shuu dee aimaar hariutslagagui emch nartai tegeed deern uhsenii hohi bolgood duusgadag yum bnlai…

  6. Төрөхийн эмч нар гэж 20 иод жилийн өмнө бол миний охин гээд л хошуу дэвсээд байдаг хүмүүс байсийн .Сүүлийн үед мөнгө л харж ажилаа хийдэг адиар ааштай ,хүмүүс болж

  7. odoo negent ongorsnii daraa busdiin muug uzehees iluu daraagiin toroltondoo beldej setgel sanaagaa taivshruuldaa minii duu. ter emch nar ch gesen hun bolohoor tolgoidoo ih zuil bodoo bailgui dee. huuhdee aldsan ehiin setgel gedeg emzeg uchir ter humuusiin gargasan uildel uil hodolgoon tegj l haragdsan baih. yu gej chamaig shooloh ve. yumiig emzgeer huleej avaad hetsuu l bn. uiliin ur gedeg yum bdag shuu minii duu. iim yavdliig dahin garguulahgui gej yariltslaga ogch bgaag chini oilgoj bn. gehdee yumiig olon dahin davtah une hundgui boldog shuu. setguulch ch gesen yasan hunii muud durtai yum be. yum bolgond l heden muusain emch narluugaa dairah yumdaa. ajlii achaalal mongolf yamar bilee. niigmiin buruu shuu dee. emch gedeg chini togs hun bish shuu de

    1. юу хуцаад байгаа авгай вэ. хүүхдээ алдчихсан улсыг хүний муу үзлээ гэж суудаг арилсан дотортой юм бэ. юун дараагийнхаа төрөлтөнд бэлдэх вэ. дөнгөж үгүй болсон нялх амьтан нь бодогдоод маш хэцүү байгаа шүү дээ эргүү мал

  8. TV-8 угаасаа их балиар мөнгөний л төлөө
    ажилладаг. Яг үнэндээ илүү цагаар ажилласан гээд нэг дэлгүүрийг шөнийн цагаар баахан баримтжуулж бичиж авчихаад маргааш нь очиход нэг л сайхан ааштай хүмүүс Өө тэдийг өгөөд бичлэгээ авчихаа хө, бичлэгийг чинь буцаагаад л өгчинө гэдэг улаан цагаандаа гарсан сэтгүүлч, оператор , эрхлэгч нар.Зүгээр л бичлэгээр шантаажлаж мөнгө ологч нар, Та нарыг удахгүй баримттай дэлгэнээ, Хэдэн халтар цаасаа кармаалж л бай, одоохондоо

  9. 2017ond vree amjuulj amjaagvi aldsanda,minii vriig ovchtei torson gesen shig tseverleechgvi aparatand zalgasan bsn.xaraad ix gomdson.Ex nyalxasiin emch nar bas ninjin setgelee geetsen xvmvvs.vree aldsan ex xvniig xaixardaggvi, arai xvndleltei xandchixad yaxvedee, vxej l bdiin gesen shig zewvvn shv.exiin setgelzvitei ajildaggvi.ter ajil vvregt ni jich oruulval taarna.tangaragt ni tiim vgs bdgiig oilgolgvi unshaad ongordog bx.xoorxii eejiin gomdliig biyer tuulsan boloxoor oilgoj bn…

  10. Sain ni sain gehdee mongo haraad hunii ami ersduuleh dahin huuhed toruuleh bolomjiig ni sanaandguigeer hohirooh ni emnelegiin ajilchdad zondoo l bdag yum shig l sanagddag gehdee hunii aminaas iluu mongo bhgui l baimaar sanagdsan minii huwid toroh bolomjtoi nasan deeree dahin huuhed toruuleh bolomjoo haalgasan daa mas ih haramsdag yadaj suuld uuchlaarai gechihgui l yum bilee

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close